Торголжин баяны хатан Борогчин гоогоос төрсөн хоёрдахь хүү бол Добу мэргэн (945-969) бүлгээ. Добу мэргэн болвоос Бөртэ Чинуагийн арав дахь үеийн ач, Чингис хааны арван нэгдэх үеийн дээд өвөг мөн. Тэрээр сайн харваачийн тул Добу мэргэн хэмээгджээ. Түүний ах Дува сохор хэмээгч нь холыг ойр, далдыг ил хардаг эрдэм чадалтай тул Добу мэргэн ажил үйлс өөдрөг, амьдрал ахуй тэгширсэн, овог аймгийнхаа дотор эд агуурс чинээлэг, эрх мэдэл нөлөө бүхий нэгэн болсон байна.
Добу мэргэн гурван гол Бурхан Халдун хавийн нутгийг эзэгнэн язгуур Монгол аймгийг захирч байгаад насан залуудаа тэнгэрт хальжээ. Добу мэргэн тэнгэр болсноор язгуур монголын ханы суурь Дарлигин Монголоос Нирун Монголд шилжсэн гэдэг.
Алан Гоа хатан бол X зууны үед амьдарч байсан түүхэн бодит хүн юм. Тэрбээр Хори түмэдийн ноён Хорилардай мэргэний гэргий, холхи газрын Баргужин төхөмийн эзэн Баргудай мэргэний охин Баргужин Гоагаас Хори түмэдийн нутаг Аригус хэмээх газар мэндэлжээ.
«Монголын нууц товчоонд»-нд бичсэнээр, Алан Гоагийн эцэг Хорилардай Мэргэн Хори түмэдийн нутагтаа булга, хэрэм гөрөөтэй газраа хориглон нутаг усныхантайгаа муулалдаж, Хорилар овогт болж, Бурхан Халдуныг гөрөөс гөрүүл сайтай газар хэмээн Бурхан Халдуны эзэд бурхан босгосон Шинчи баян урианхайд нүүж иржээ. Энэ үед Бурхан Халдунд нутаглаж байсан Торголжин баяны хөвгүүн Дува Сохор, дүү Добу мэргэний хамт тэдгээр нүүдэллэн ирсэн бүлэг иргэнд очиж үзвээс гоо сайхан, алдар нэр ихтэй, эр хүнд өгөгдөөгүй нэгэн охин байсан нь Алан Гоа тул дүүдээ эхнэр болгон гуйж авсан амуй.
Добу мэргэний өвөг эцэг Харчугийн хөвгүүн Боржигидой мэргэнээс монгол овог аймгийн дотор тодорхой шинэ үе эхэлжээ. Бурхан Халдуны өврөөр нутаглах язгуурын монголын чинээлэг угсаа-Боржигидой мэргэний хатан Монголжин гоо бол үзэсгэлэн бүхэн үлэмж бүрдсэн гоо нэгэн байжээ. Боржигин овгийн Боржигдой мэргэн бол язгуурын монгол аймгийн гол цөмийг бүрдүүлсэн Дарлигин салбарын хиан ястны ахлагч мөн. Монголжин гоо болбоос ойд амьдарч байсан ойн иргэний угсаа бөгөөдтэр нь монгол туургатны нэгэн болох Хори Түмэд аймаг юм. Монголжин гоогоос төрсөн Торголжин баян Борогчин гоо хатантай ажээ.
Борогчин гоо, Торголжин баян хоёр нь хоёр хүүтэйгийн бага нь Добу мэргэн ажээ. «Монголын нууц товчоо»-нд өгүүлснийг дурьдвал: Добу мэргэний гэрнь: «Боролдой,Соёолби хэмээх залуу зарцтай, Дайр бор хоёр хүлэгтэй, зарахаас зарцтай, унахаас унаатай баян чинээлэг амьдралтай айл байв.»
Алан Гоа Добу мэргэний эхнэр болон суугаад хоёр хөвгүүн төрүүлсэн бөгөөд тэдгээрийг Бүгүнүтэй, Бэлгүнүтэй хэмээн нэрлэжээ. Хожим нь Добу мэргэнийг нас барсны дараа (Урадийн мэргэн гэгээн Лувсандамбажалцангийн зохиосон «Алтан товч» -д Добу мэргэнийг хорин тавтайдаа тэнгэр болсон гэж бичжээ) түүний бэлбэсэн гэргий Алан Гоа Буха хатаги, Бухату Салжи, Бодончар мунхаг гэсэн нэртэй гурван хөвгүүн төрүүлэв. Эхийнхээ эр үгүйгээр 3 хүү төрүүлсэнд түүний хоёр том хүү нь: эд хэний юун учиртай хөвгүүд буй хэмээн: «бидний эх, ойр төрлийн эрэгтэй хүнгүй ба эргүй бөгөөтөл энэ гурван хөвгүүнийг төрүүлэв. Гэр дотор ганц Малиг баяуд овгийн зарц хүн байна. Энэ гурван хөвүүн, түүний хүүхэд биз» гэж эхээс далд ярьцгааж гэнэ. Үүнийг хурц сэргэлэн Алан Гоа эх олж мэдээд, энэ учрыг хоёр хүүдээ гайлбарлаж өгөх хэрэгтэй хэмээн үзэв. Тэгээд сайтар тунгааж, бодолхийлсний дараа, хаврын нэг өдөр таван хүүгээ дуудаж авчраад хонины хатаасан борц чанаж «гэрлээр жирэмсэлсэн» гэдэг домог зохион ярьж өгчээ.
Тэр таван хүүдээ : « ...та нар нарийн учрыг мэдэхгүй байж юунд дэмий юм ярина буй? Шөнө бүр намайг унтаж байхад цэгээн шар хүн өрх тотгоор гэрэл цацруулсаар орж ирээд миний хэвлийг илнэ. Тэгэхэд түүний гэрэл миний хэвлийд шингэдэг. Тэр хүн ургах нарны үед сая шар нохой мэт шарвалзсаар гарч явна. Үүнээс үзвэл эдгээр гурван хүүхэд лавтай хар толгойт энгийн ардтай адилгүй биш үү, хамгийг захирах хаан болох үеэр харц ард сая ухааныг нь олох юм» гэв. Үүний дараа Алан Гоа эх таван мөс (сумны иш) авчирч таван хүүгээ зэрэгцүүлэн суулгаж, хүн бүрд нэжгээд мөс бариулаад «хугал» гэсэнд, хөвгүүд нь төдий л их хүчилсэнгүйгээр хугалж орхив. Тэгэхэд эх нь таван мөсийг нийлүүлэн баглаж өгөөд «хугал!» гэсэнд тавуулаа ихэд мэрийн оролдсон боловч хэн нь ч хугалж чадсангүй. Иймд Алан Гоа эх таван хүүдээ: «Та тавуул бүр миний нэг л хэвлийгээс төрсөн юм. Та нар хэрвээ ганц ганцаараа салан хагацаж хувь хувиа хөөвөл, яг саяын тэр дан мөс шигээр бусдад амархан ялагдана. Гэвч багласан тэр 5 мөс шиг нэгдэж явбал ямар ч хүнд ялагдахгүй болно» гэж тайлбарлан сургаж хэлсэн гэдэг. Алан Гоа эхийн энэ сургаал үгэнд нэгдэж нягтрахын ач холбогдол, мөн хагацаж бутрахын аюул хорыг маш уран чадварлаг дүрсэлснээр түүний гүн гүнзгий утга санаа хэдэн зуун жилийн турш манай монголчуудын дунд түгэн дэлгэрч өдүгээг хүртэл үнэ цэнээ алдаагуй билээ. Билэг сайт Алан Гоа эх энэхүү мэргэн сургаалынхаа ачаар түүхэнд улс төрийн алсын хараат, хүндэтгэн бишрүүштэй эмэгтэйн хувиар бичигдэн үлдсэн ажээ.
Хүн төрлөхтний нийгмийн байгуулал нь эхийн эрхт овгоос анх үүссэн түүхтэй билээ. Нэн эртний тэр цагт эх хүн болон үр хүүхдийн хоорондох харьцаа нь туйлын нягт байсан юм. Эх хүнийг хүний амьдралын ууган багш гэж хэлдэг нь тэр үеэс эхэлсэн бололтой. Энэ байдал Алан Гоа эхийн амьдарч байсан тухайн үеийн дээр дурьдсан баримтаас үзэхэд нэн тодорхой. Тэнгэрийн царай харж, бэлчээр ус дагасан нүүдлийн мал аж ахуй эрхлэж байсан үед эцэг хүн гаднах бүх хүнд хүчир ажлаа гүйцэтгэж байсан учир гэр орондоо тухлан суух нь нэн ховор. Иймээс гэр орны дотоод ажил, үр хүүхдээ сургаж хүмүүжүүлэх үүрэг голдуу эхчүүдийн үүрэг болж байжээ. Алан Гоа эх өөрийн билэг, оюун ухаанаа таван хүүгээ өсгөж хүмүүжүүлэхэд зориулж байсан ба түүний оролдлого чармайлтын ачаар таван хөвгүүд нь цөм эрийн цээнд хүрч, хүчирхэг хүмүүс болсон. Хожим нь түүний таван хөвгүүнээс Бэлгүнүт, Бөгүнүд, Хатигин, Салжид, Боржигин овогтон үүссэн. Эд монголын түрүү овогтон бөлгөө. Алан Гоа эх дээд монголын цэцэн эх билээ. Монголын түүхэнд Алан Гоа эхийг үнэхээр алдар нэр ихтэй, гоо үзэсгэлэн, цэцэн цэлмэг, оюун ухаан төгөлдөр эмэгтэй байсан хэмээн тэмдэглэгдэн үлджээ.
МНТ-ны Алан Гоа-эхийн домог нь монгол хаадын алтан урагийн түүхэнд ихээхэн ач холбогдол бүхий юм. Тиймээс ч манай түүх, утга зохиол судлаачид тухайн домгийн утга учир, өгүүлэмж, дүрслэлүүдийг домог зүйн болон уран зохиолын байр сууринаас, мөн түүхийн судалгааны арга зүйн үндсэн дээр тухайн түүхэн цаг үе, нөхцөл байдалтай нь уялдуулан холбож, түүхийн итгэлтэй сурвалж бичгүүдийн мэдээ баримтанд тулгуурлан судлан үзсэн байдаг.
Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн залуу судлаач У.Эрдэнэбат «Монголын нууц товчооны Алан Гоа эхийн домгийн учир» /УБ., 1997/ гэсэн нэн сонирхолтой түүх, угсаатны зүйн найруулал бичин ном болгон хэвлүүлэн гаргажээ. Түүндээ монгол хаадын алтан ургийн түүхийн нэн чухал асуудал болсон түүний уг язгуурын тухай асуудлыг шинэлэг сэтгэлгээгээр дахин нягталж үзжээ.
Монголын уламжлалт түүх бичлэгт Чингис эзний алтан ургийн язгуурыг нэг бол Бөртэ Чинуа лугаа барилдуулах ба эсхүл Бодончар мунхагаас эхлэн өгүүлдэг хоёр өөр үзэл баримтлагдаж байсан билээ.
МНТ-нд байдаг Чингис хааны уг язгуурын талаар өгүүлсэн бүлэгт дурдагдах Алан Гоа эхийн домогт, Бөртэ Чинуагийн удам Добу мэргэн нас барсны дараа түүний бэлбэсэн эхнэр дахин гурван хүү төрүүлснийг бид дээр дурдсан билээ. МНТ-нд Чингис хааны язгуурыг Бодончар мунхагаас бус харин дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ Чинуагаас эхлэн өгүүлдэгээс үзэхэд Алан Гоа эхийн сүүлд төрүүлсэн гурван хөвүүдийн эцэг нь Добу мэргэний төрөл садангийн хүн байсан бололтой гэсэн санааг У.Эрдэнэбат дэвшүүлээд түүнийгээ нотлохдоо дараах саналуудыг гаргажээ.Үүнд:
Нэгд.МНТ-нд «Бодончар боржигин овогтон болов» хэмээсэн нь Бодончараас бус, харин Бодончар мунхаг Боржигон овогтны эзэн болов гэсэн санааг илтгэж.. байна. хэмээн үзжээ.
Хоёрт: МНТ-нд «асараху» /асрах/ хэмээн нэрлэсэн тэр ёс нь эр нөхөр нь үгүй болсны хойно бэлбэсэн хоцорсон эхнэрийг төрхөмд нь буцаадаггүй, харин талийгаачийн гэрээсээр түүний ураг төрлийнхөн бэлбэсэн эхнэрийг овогтоо үлдээж, тэдний хэн нэг нь түүнтэй гэрлэж, нас барсан садан төрлийнхөө гэргий, хүүхдийг нийт овгийн хамгаалалтанд авдаг тэр ёсыг хэлж байна.Монголчууд нь бусад овгоос нэгэнт арилжин авсан бэр хүн тэр овгийнхний шууд мэдлийн өмч болон хувирч, талийгаачийн язгуур удмыг үлдээх онцгой үүргийг хүлээж байсан ньтүүхийн сурвалжийн мэдээгээр нотлогддог.
Энэ бүхнээс үндэслэн Алан Гоа хатны сүүлийн гурван хүү Добу мэргэний төрөл садан алтан ургийн боржигон овгийн хэн нэгэн эрийн хүүхдүүд бололтой.
Гуравт: Дундад эртний монголчуудын хаадын ураг барилдах ёсонд, бэлбэсэн хоцорсон хатан хүн заавал «асараху» ёсыг дагаж, зөвхөн нөхрийн талын ах дүүгийн хэн нэгэнтэй суух учиртай боловч өөрөө биеэ мэдэж нөхрийн ургаас гадуур, тэр тусмаа харц язгуурт хүнтэй ханилах нь хатуу цээртэй байсан ажээ. Иймд, Добу мэргэнийг нас барсны дараа Алан Гоа хатнаас төрсөн хөвүүдийг түүний гэрт зарцлагдаж байсан Мапиг Баяудай овгийн зарц хүний хүүхэд бололтой гэж үздэг санал үндэслэлгүй байна.
Дөрөвт: МНТ-ноос эхлээд монголын түүхийн бараг бүх сурвалж бичгүүдэд Алан Гоа сүүлд гурван хөвүүн төрүүлснийг Бөртэ Чинуагийн удам тасарсан мэтээр бичээгүйн чухам шалтгаан хамаг нарийн нандин санаа нь энэхүү «асараху» ёстой холбоотой гэсэн дүгнэлтэнд хүргэлээ.
Тавт: Хуучин цагт, айлын бэр хүн хадмын талынхныг ямагт дээдлэн хүндэлж, бэрлэхүйн /бэр байх/ олон зүйл хорио цээрийг хатуу баримтапж байсан бөгөөд монголчууд эмэгтэй хүний оюун билгийг энэ ёс заншлаа хэр сахиж байгаагаар үнэлэн үздэг байв. Бэрлэхүйн ёсны хамгийн чухал хэсэг бол бэр хүн хадмын талынхны нэрийг хэлэхгүй өөр үгээр цээрлэж хэлдэг заншил ба Алан Гоа домгийн өгүүлэмжээс үзвэл сүүлд төрсөн гурван хөвүүний «эцгийг», хатны гэрт үдэш нойрсох бүрт очиж нөхцөж байгаад үүр хаяармагц наран сарны хилээр «шар нохой» мэт шарвалзан гарч оддог. Гэрийн дээд өрх тотгын гэгээгээр гийгүүлэн орж ирдэг. «Цэгээн шар хүн» гэж ёгтлон өгүүлдэгээс үзвэл эр нөхрийг нь үгүй болсноос хойш Алан Гоатой нөхцөх болсон хадмын талын хэн нэгнийг тийнхүү нэрлэж, цээрлэж хэлсэн бололтой. Мөн дээрх хөвүүдээ хар тэргүүт, харц хүнтэй адилтгаж болшгүй , хамгийн хаад, улсын эзэд болох заяатай тэнгэрийн хөвгүүд гэж өгүүлж байснаас үзэхэд тэр хүн нь дээд тэнгэрийн илч гэрэлтэй зүйрлэж хэлэхүйц удам сурвалжтай хүн байсан нь лавтай гэжээ.
Зургаад: Чингис хааны элэнц дээдэс Бодончар Мунхаг нэр нь зарим судлаачдын үздэгчлэн эцэггүй хүүхэд гэсэн утгатай Бутанцар /бутач/ гэх нэр биш, харин дайсныхаа өөдөөс эргэж буцахаа умартан мунхагаар довтлогч бодон лугаа адил эрэлхэг зоригтой гэсэн эртний уламжлалт нэр бололтой хэмээн үзээд зохиолынхоо төгсгөлд : «Бодончар Мунхаг бол Бөртэ Чинуа хааны удам судар, Боржигон овогтны хууль ёсны эзэн байжээ. Тиймээс ч монгол хаадын алтан ургийн угийн бичиг «Монголын нууц товчоон»-нд Эзэн богд Чингис хааны язгуурыг Бодончар мунхагаас эхлэлгүй Дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ Чинуагаас эшлэн өгүүлсэн учиртай хэмээн үзлээ» гэж бичжээ.
Ишлэл , зүүлт, тайлбар
Х.Пэрлээ абугай «Монголын түүхийн урьд мэдэгдээгүй зарим он цагийн мэдээ» зохиолдоо түүхийн олон сурвалж бичгийн мэдээг харьцуулан нягталж үзээд Добу мэргэнийг 945 онд төрж, хорин таван насандаа 969 онд нас барсан гэж бодож гаргажээ.
Эх сурвалж:
Хэрээд Ж.Урангуа, Боржигин Д.Энхцэцэг - "Монгол хатад" номноос

No comments:
Post a Comment
Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.