Кавказ, Дундад Ази, Шотланд, Немц овчарк гэх мэт улс орон, бүс нутгийнхаа нэрээр нэрлэгдсэн бидний сайн мэдэх үүлдрийн ноход олон байдаг. Тэгвэл монгол банхар хэмээх маш эртний, гайхамшигтай үүлдрийн нохдыг ихээхэн сонирхон судалж, бүр үржүүлгийн газар байгуулаад байгаа Галина Яворская хэмээх судааач манай хойд хөршид байх юм. Тэрээр 20 дугаар зууны 80-90-ээд оны үед Монголын эрдэмтэн, хөдөө аж ахуйн ухааны доктор Амгаасэдийн Осор монгол банхарыг анх удаа шижлэх ухааны үндэстэйгээр нухацтай судлан маш эртний, үнэ цэнэтэй үүлдэр болохыг нь тогтоосон гэж үнэлжээ.
Гэтэл маш ховордоод байгаа, Монгол Улсын бас нэгэн нэрийн хуудас, брэнд болж болох, нүүдлийн мал аж ахуйд ихээхэн ач тустай монгол банхарыг манайд үржүүлж, хамгаалж байгаа тухай ер дуулдахгүй юм. Зохих зохихгүй, хэрэгтэй хэрэггүй юманд хөрөнгө мөнгө зарах дуртай манайхан монгол банхартаа анхаарал тавимаар юм. Бүр төрийн хамгаалалтанд авсан ч яах вэ дээ. Төвд мастифын шууд удам болох монгол хоньч ноход нь 15 мянган жилийн тэртээд Түвдийн өндөрлөгөөс Монголын тал нутагт ирсэн бөгөөд Дундад Ази, Кавказ хоньч нохдын өвөг юм. Монголын их талын тэсгим жавар, Их говийн аагим халуунд хатуужсан, соёл иргэншлээс алс хол тусгаарлагдсан монгол банхартай араатан жигүүртэнтэй тулалдах чадвараараа энэ зэрэгцэх амьтан үгүй.
Монгол ноход нь хүний оролцоогүйгээр бие даан малаа хариулах, ямар ч амьтныг аймшиггүйгээр агнах, эздийнхээ эд хөрөнгө, амь насыг хамгаалах чадвартай тэр бүү хэл эздийнхээ төлөө “залбирдагт” нь түүнд зуугийн буюу мөргөлч нохой нэр хайрласан байдаг (нүдээ анин, зүүрмэглэх мэт болох дуртайг нь эздийнхээ төлөө залбирч байна хэмээн монголчууд үздэг). Хүчирхэг оюун ухаантай, хязгааргүй үнэнч, хялбар захирагдах, хяналт дор байх чадвартай, төлөв зөрчилдөөн ч бус зан чанар нь энэ нохойг сонгож нөхөрлөсөн хэн болгоны зүрх сэтгэлийг эзэмддэг. Буриад-Монголын гарз, Тувагийн хоньч ноход нь монгол нохойтой гаднах байдлаараа төстэй мэт боловч үнэндээ тэс өөр гэдгийг зориуд тэмдэглэвэл зохино.
Монгол банхарт бусад бүх үүлдрийн нохдод байдаг эвгүй “нохойн” үнэр огт байдаггүй, түүний арьс үс нь гайхалтай цэвэр, сорлог, ер бусын өнгөлөг, бүтцийн хувьд булга болон далайн мигуйн үстэй дүйхүйц дундаж. Сүүл нь төгсгөлдөө цайвар, адууны үс мэт согсоотой сүүлний суурь үснээс урт үс бүхий ийм согсоо нь өөр ямарч үүлдрийн нохдод байдаггүй. Монгол хоньч ноход нь хүйтний улиралд маш өтгөн нягт ноолууртай, ноолуурын гарц нь 75 хувьд хүрдэг. Энэ нь ертөнцийн бүх сүүн тэжээлтэн амьтдын дотроос хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд тухайн үүлдрийн ялгагдах, хосгүй чанаруудынх нь нэг болдог. Энэ бүхэн монгол үүлдрийн нохдын давуу талуудын зөвхөн өчүүхэн хэсэг юм. Монгол банхар нь хосгүй, маш эртний үүлдрээр тооцогдох бүрэн эрхтэй. Учир нь тэр бүх хосгүй чанарыг нь практик дээр олон жилийн судалгааны үр дүнгээр нотлоод байна.
Одоогоор зөвхөн Галина Яворскаягийн байгуулсан “Монгол-дог” үржүүлгийн газарт л монгол хоньч нохдыг нухацтай, нарийвчлан судалж үржүүлж байна. Монгол үүлдрийн ноход нь одоогоор цөөн тооны, нэн ховор боловч түүнд маш их ирээдүй бий. Энэ нохой нь өртөө ямагт итгэлтэй, цөс зоригтой боловч, тайвуу буюу флегматик араншинтай. Хялбар удирдагддаг бөгөөд өдөөгчид ялгамжтайгаар хариу үйлдэл үзүүлэх ухамсартай. Монгол хоньч ноход нь огт зөрчилдөөнч бус. Өөртөө итгэлтэй энэ амьтан нь хүчтэний хувиар маш их сэтгэлийн, биеийн тэнхээтэй юм.
Эх сурвалж: Сонин.мн

No comments:
Post a Comment
Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.