Дэлхийн хамгийн хүчтэй, том бөгөөд хурдан шувуу

Дэлхийн хамгийн хүчтэй, том бөгөөд хурдан шувуу нь тэмээн хяруул юм. Нийтлэг нэршил нь Том шувуу, Тулаанч шувуу. Одоо зөвхөн Африк тивд амьдардаг тус шувуу нь Ази болон Европ тивээр амьдарч байсан байдаг ба үүнийг нотлох нотолгоо нь тэмээн хяруулын чулуужсан зарим нэг зүйлс тус тивээс олддогоос харж болдог. Тэмээн хяруул нь дэлхий дээр одоо амьдарч буй шувуудаас хамгийн том, хүчтэй нь бөгөөд хөлнөөсөө залаа хүртэлх өндөр нь 2,4 метр орчим, жин нь 136 кг хүрдэг байна. Тэмээн хяруул нь урт хүзүү, жижиг толгой, том нүд болон богино том хушуутай. Далавч нь жижиг бэлэг тэмдэг төдий зүйл учир өөрийгөө урт болон хүчтэй хөлөө ашиглан хамгаалдаг. Эр тэмээн хяруул нь хар өнгөтэй ба сүүл болон далавч нь цагаан байдаг. Эр тэмээн хяруулын өвөрмөц цагаан өнгөтэй том бөгөөд зөөлөн өд нь худалдаанд өндөр үнэ хүрдэг. Харин эм тэмээн хяруул нь бүдэг саарал, хүрэн өнгөтэй.

Тэмээн хяруул нь маш худан гүйдэг бөгөөд 65км/ц хүрдэг байна. Эр тэмээн хяруул нь халуун элсэрхэг газар 3-4 эм тэмээн хяруулын хамтаар сүрэглэн амьдардаг бол харин залуухан эр тэмээн хяруулууд 4-5 аараа сүрэглэн амьдардаг байна. Эм тэмээн хяруул нь шаргалдуу цагаан өнгөтэй хос өндөг гаргадаг ба тэднийгээ нэг нэгээр нь элсний том хонхорт нуудаг байна. Өндөгнийх нь нэг бүрийн жин нь 1,4 кг орчим ба энэ нь 3 пт орчим гэсэн үг. Эр тэмээн хяруулууд нь өндөгөө шөнө дардаг бол харин эм нь өдөр дардаг байна.

19-р зууны сүүлийн хагаст Африк, Алжир, Австрали, Франц болон АНУ – д тэмээн хяруулуудыг маш ихээр барьж аван сургаж, гэрийн тэжээмэл болгон шинэ үйлдэр угсаа гарган өдийг нь малгай болон даашинзны гол түүхий эд болгон ашиглаж байсан байна. Цаг хугацаа өнгөрч орчин шинэчлэгдэх тусам тэмээн хяруулын өд ашиглан хийх зүйл багасч байсан боловч сүүлийн үед арьс ширийг нь ашиглан шинэлэг хээнцэр зүйлс хийх болсон нь тэмээн хяруулын үржүүлгийн аж ахуйн газрыг улсууд шинээр сонирхож эхэлхэд хүргэсэн байна.

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.