Хэрвээ та өөрийн хэрэгтэй файлаа хардныхаа нэг хуваалтанд хадгалдаг бөгөөд та тэрхүү хэсгээ хэн нэгэнд харуулахгүй нуухыг хүсэж байвал энэхүү зөвөлгөөг уншаад дагаад хийнэ үү. Энэ нь тун амархан бөгөөд ямар ч нэмэлт програм ашиглахгүй болно.
Алхам 1:
Start–>Run эсвэл Windows+R товчны хослолоор Run – ыг нээгээд diskpart гэж бичээд Enter товчыг дарна.
Алхам 2:
Гарч ирэх цонхонд list volume гэж бичээд Enter дарах бөгөөд энэхүү үйлдэл нь таны компьютер дээр буй хатуу дискны бүх хуваалтыг жагсаан харуулна.
Гарч ирэх цонхонд list volume гэж бичээд Enter дарах бөгөөд энэхүү үйлдэл нь таны компьютер дээр буй хатуу дискны бүх хуваалтыг жагсаан харуулна.
Алхам 3:
Бид одоо нуух хэсгээ сонгож идэвхжүүлэх бөгөөд үүний тулд select volume командыг ашиглана. Select volume 2 гэж бичээд Enter дар. (Жич: F хэсгийг жишээ болгон харуулж буй болно.)
Бид одоо нуух хэсгээ сонгож идэвхжүүлэх бөгөөд үүний тулд select volume командыг ашиглана. Select volume 2 гэж бичээд Enter дар. (Жич: F хэсгийг жишээ болгон харуулж буй болно.)
Алхам 4:
Одоо бидний ашиглах сүүлчийн команд бол remove letter бөгөөд бидний жишээнд remove letter F гэж бичээд Enter дарна. Энэхүү үйлдэл хийгдсэний дараа таны тухайн нуусан хэсэг алга болсон байхыг харах болно.

Аа харин буцааж гаргахын тулд Алхам 1, 2 – ыг давтаж хийх бөгөөд
Windows XP: assign letter f
Vista/Windows 7: assign letter=f
гэж бичсээд Enter дарсанаар таны нуусан хэсэг ил гарах болно.
Windows XP: assign letter f
Vista/Windows 7: assign letter=f
гэж бичсээд Enter дарсанаар таны нуусан хэсэг ил гарах болно.
No comments:
Post a Comment
Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.