
Podcast feed - Podcast-д шинээр ямар нэгэн дуу, мэдээ, видео нэмэгдсэн эсэхийг шалгана. Монголоор олон янзаар орчуулагдаж байгаа ч (захиалагч, шинэчлэл мэдээлэгч г.м) Тандагч гэвэл илүү дөхөх юм.
Тандагчийг хэрхэн ашиглах вэ? Та өөрийн хүссэн веб сайт, эсвэл блогоос тухайн блогийн шинэчлэлт тандагчийн хаягийг олж авснаар өөрийн feed уншигч програм, эсвэл feed уншигч веб сайтыг ашиглан тогтмол тухайн сайтын шинэчлэгсэн эсэхийг мэдэж байх юм. Тандагч уншигч сайт нь тухайн сайтад шинэ бичлэг нэмэгдсэнийг мэдээд таньд мэдээллэж, тоймыг харуулдаг. Жишээ нь Google Reader (http://www.google.com/reader) сайтыг ашиглаж болох юм. Ингэхдээ та бүртгэлгүй бол бүртгүүлнэ. Бүртгэлтэй бол нэвтэрч ороод Add буюу нэмэх хэсэгт өөрийн хүссэн блогийн хаягийг оруулах хэрэгтэй. Жишээлбэл: http://news.gogo.mn гэсэн сайтын RSS хаягийг сайт руу нь ороод авбал http://news.gogo.mn/feed гэсэн хаяг байна. Энэ хаягийг Тандагч уншигчдаа оруулж өгнө. Ингэснээр та http://news.gogo.mn блог руу оролгүйгээр тухайн блогт бичлэг нэмэгдэхэд мэдэгдсэн эсэхийг зөвхөн Google Reader хуудас руугаа орсноор мэдээд байх боломжтой болох юм. Хэдийгээр RSS, RSS2, Atom гэх зэрэг олон янзын тандагчид байдаг ч ерөнхий ажиллах зарчим нь адил юм.
No comments:
Post a Comment
Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.