Хүмүүс долоогийн тоог бишрэн шүтэж дотоод мөн чанарынх нь нууцыг тайлахаар эрт үеэс чармайж иржээ. Дэлхийн олон ард түмэнд долоогийн тоотой холбоотой домог, түүх олон буй.
Дундад зууны үеийн сургуулиудад хэлний зүй, урнаар өгүүлэх эрдэм, гүн ухаан, тоо бодлого, гурвалжны судлал, одон зурхай, гоо зүйг чөлөөт долоон эрдэм хэмээн үзэж зайлшгүй судалдаг байжээ.
Долоогийн тоог ер бусын ид шидтэй гэж эртнээс үзсээр ирсний нэг жишээ нь улс бүрийн хэлэнд долоон гарагийн нэр байдаг.
Тэнгэрийн солонго улаан, улбар, ногоон, шар, цэнхэр, хөх, ягаан зэрэг тодорхой дэс дараалал бүхий долоон өнгөтэй байдаг. Басхүү хөгжимд долоон нот бий. Вавилоны алдарт цамхаг долоон давхар байжээ. Химийн үелэх систем долоон үетэй.
7+2 гэдэг тоо нь хүний уураг тархины мэдээлэл дамжуулах чадварыг илэрхийлдэг. Yйлдвэрийн газрууд дунджаар долоон дамжлагатай бол зөв зохион байгуулалттай байна гэж мэргэжилтнүүд үздэг. Харин арваас олон дамжлагатай бол хоцрогдсон хэлбэр юм. Техникт долоогоос олон тооны даралт товчлуур байвал ажиллахад төвөгтэй, хэт цөөн байвал нэг хэвийн уйтгартай хэмээн зохион бүтээгчид үздэг нь учиртай.
Монголчуудын хувьд долоогийн тоо нь их учиртай. Монгол домог ярианд ертөнцийн байдал тогтцыг Сүмбэр уулын гадуур Буулга мод баригч, Алтан сүм баригч, Сэндэнт, Харваас гуа, Адууны чих, Асар сөгдөгч болон Ховоо баригч хэмээх долоон алтан уултай түүний хооронд Цэнгэлийн далай, Лусын далай, Yүлгүй далай, Сүүн далай, Цусан далай, Байгуулалтын далай, Баяслын далай хэмээх долоон далай байдаг гэж өгүүлдэг нь энэ тоог нэн эртнээс шүтэн биширч ирсний баримт бүлгээ.
Монголчууд шунал тачаал, оюун батгүй, үл итгэх, ашир башир гаргах, оюун мохдог, билиг цалгар, самбаа сул энэ долоог сэтгэлийн долоон гэм гэж үздэг бол хүний биеийн тагнай, хэл, нүдний хязгаар, уруул, хумс, гарын алга, хөлийн ул долоог бодитой шинжлэх аргын долоон улаан хэмээдэг байлаа.
Бурхан Будда бодь модны дор долоон жимсээр хооллож байсан домог бий. Шөнийн тэнгэрт гялалзан байх Санжаанамсаг, Жүгдэржав, Шаншжав, Хорвоонжис, Бурхан багш, Санжочсүрэн, Оточ хэмээн долоон бурхан одыг балар эртний үеэс шүтсээр ирсэн нь долоогийн тооны нэгэн гайхамшиг буй за.
Монгол хэлэнд долоон тийн ялгал байхаас гадна долоон эгшиг авиа, эгшигт долоон гийгүүлэгч буй.
Чингис Богд хаан ширээнээ залрахуйд алтан ургийн долоон хүн хар эсгий дээр ёслол үйлдсэн, Мөнх хаан ширээнээ суухад эрхэм зэрэгт долоон ах дүү нь түүний өмнө бараа болон зогсож байлаа. Хайсан хааныг алтан ургийн долоон хүн цагаан эсгийд залж ширээнээ суулгасан гэж Д. Оссон түүхч бичжээ.
Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз хунтайж нас барахад түүний хатан Хатунгай газар нутгаа долоон хүүдээ хуваан өгснөөр халх долоон хошуу үүссэн түүхтэй. Долоон хошуу наадам эхлэхийн өмнө Богдод хадаг өргөж, байт оршлын юмыг цувуулан өгөхөд мөнгөний долоон эрдэнэ заавал ордог байжээ. Энэхүү долоон эрдэнийг хүрд, чандмань эрдэнэ, хатан, түшмэл, заан, морь, баатар зэрэг долоон зүйлээр төлөөлүүлэн хийдэг бөгөөд эдгээрийг төрийн долоон эрдэнэ ч гэж нэрлэдэг байв.
Халх Монголд Богд гэгээний дараа орох том зиндааны тамгатай хутагт лам долоо байжээ. Билигт овогтой Нарванчин хутагтын гэгээн, Эрдэнэ хамба Лувсанданзан, Сосо ноён Мижидийн хүү Жалханз хутагт Дамдинбазар, Дилав хутагт Жамсранжав, Данхар Манзшир хутагтын гэгээн Цэрэндорж, Егүзэр хутагт Галсандаш, Хүүхэн хутагтын Гэгээн, Заябандидын гэгээн Жамбалцэрэн /Чойжинням/ нар бөлгөө.

No comments:
Post a Comment
Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.