Тотээм

Кубрикийн Одиссэй 2001 кинон дээр нэг сонин сюжэт бий. Сармагчингаараа байсан анхны хvмvvс араатанд баригдан амьтанд дээрэлхvvлнэ. Арга нь барагдаж хадан дээр хоноглосон тэдний нэг нь сэгэн дээр ирэн ясаар оролдож байснаа дунд чємєг олон тvvгээрээ гавлын яс цохиодохсон чинь бяц vйрлээ. Сармагчин хамгийн аугаа нээлтээ хийв. Дунд чємгєєрєє зэвсэг хийн араатныг хєєнє. Тvvгээ бусдыгаа айлган сvргийн ахлагч болно. Бусад сvргийнхнээс хоолыг нь булаана. Мич хvн боллоо! Мич болгон дунд чємєг тєдийгvй чулуун зэвсэгтэй болоод ирvvт зарим овсгоотой нь дээд тэнгэртэй холбоотой болж бусдаасаа чухал сармагчинд тооцогдон захиран дарангуйлах болов. Тэд хоцрогдсон дунд чємєгний орноос ямар нэг онго шvтээн хэрэглэх аж. Индианчуудын овгийн ахлагчийн онцгойлон эзэмших эрх бvхий онгыг тотээм гэнэ.

Тэд манай vе хvртэл эртний онго шvтээнээ хадгалах тєдийгvй хэрэглэсээр ирсэн учир энэхvv ид шидэт зэвсгийг єдгєє нийтлэгээр тотээм гэх болжээ. Тотээмийн нэг хэлбэр нь титэм юм. Титэм аваад толгойдоо углаж орхивол хаан болчихоно. Эртний Ромд овоо гарууд нь лавр модны навчаар оройгvй тоорцог маягийн юм хийж ємсєн эрх дархаа гайхуулдаг байснаас vvдэлтэй бололтой. Хаан болох тэмцэл vгчилсэн утгаараа титэм булаацалдана. Догшин Иваны дараа хэд хэдэн хvн Москвад ирж єєрийгєє хааны удам байна хэмээн титэмийг нь углаж байв. Тэднийг тvvхэнд хуурамч Дмитрий гэх зэргээр нэрлэдэг. Титэмийг тотээм болгох vзэгдэл Европт их тархмал байдаг бол Дорно дахинд ширээ, тамга зэрэг зvйл онго шvтээний vvрэг гvйцэтгэнэ. Хаан ширээнд сууж хасбуу тамга атгав гэх зэргээр vлгэрт гардаг. Гэхдээ байнга нvvж явдаг нvvдэлчин монголчуудад булаацалдаж байхад ширээний овор ихдээд байдаг байсан бололтой, євєртлєєд зугтаахад амраар нь тамгыг илvvтэй эрхэмлэдэг байжээ. Тамга нь эрх мэдлийн илэрхийлэл болж байсны хэрээр авилга хээл хахуулийн vvд хаалга болж байв. Vvний нэг тод илрэл нь пайз юм. Их Монголын vед пайз нь хаанаас олгодог vнэмлэх маягтай байлаа. Хамгийн дээд зэргийн алтан гэрэгэ нь одоогийн дипломат паспортын євєг байсан бололтой. Харин авилга ид гаарч байсан Турхан хатны vед гэрэгэ хахууль єгсєн болгоны євєрт орж утгаа алджээ. Гадаад хэргийн сайд асан нэгэн дипломат паспортыг 35 мянган доллароор vнэлэн “єєрийгєє санхvvжvvлэгч дипломат” цол олгон тарааж байсан нь уламжлалыг сахисан хэрэг ажгуу. Мєнєєх єєрєє санхvvжигч дипломат нь тамхи наймаалж яваад гадаадын шоронд орсон нь ч мєн л уламжлал.

Монголын хаан хасбуу тамгатай байв. Тухайн vедээ дэлхийг эзэгнэгч гэсэн гэрчилгээ. Монгол доройтсон vед Манжийг vндэслэгч Нурхач баатарын хvv Амбагай сэцэн єєрийгєє хасбуу тамга эзэмшсэн хэмээгээд нийт Монголыг захирах эрхтэй хэмээн зарлаж байв. Монгол улс социализм байгуулах хvртэл ноёд хутагт нар єєрийн тамгатай байлаа. Халхын 13 тамгатай хутагт гэж байх. Энэ нь єєрийн шавьтай, заагдсан нутагтай, онцгой эрхтэй хутагт нарыг нэрлэж буй хэрэг. Vvнээс гадна тамгагvй хутагт 50 гаруй байсан аж. Тэд vнэндээ тамга тэмдэггvй гэсэн vг биш харин шавь нутаг vгvй гэсэн vг. Эндээс тамга гэдэг нь эрх дарх гэсэн утга илэрхийлдэгийг тєвєггvй ойлгож болно.

Орчин vед тамга нь лого болон єєрчлєгджээ. Юун тvрvvн захидал харилцаанд лацны тэмдэг болов. Европ зvгт тамга нь хувийн номоо тэмдэглэдэг экслибрис болон хувирч. Мєн олон жилийн уламжлалт байгууллага болох их сургууль, номын сан зэрэг нь логогоо тамгаар илэрхийлнэ. Гэр бvлийн сvлдийг тамга болгон ашиглаж дэгжирхэнэ. Шуудангийн марк буй болсноор тамга нь тэмдэгт цаасыг ашигласны гэрч болно. Тамга нь албан бичиг зэрэгт эрх мэдлийн илэрхийлэл болохоо нэгэнт больжээ. Мэдээж уламжлалаа даган тєрvvд, хаант засгууд vзэсгэлэн тєгєлдєр том тамгаа хэрэглэж буй боловч энэ нь зєвшєєрлийн гэхээсээ гоёлын зориулалттай болжээ. Тамга нь онго шvтээний vеэ єнгєрєєж дэгжирхэл болсон гэсэн vг. Алив бичиг баримтыг баталгаажуулагч нь ердєє л гарын vсэг. Эмч, эм зvйч нар хувийн тамга хэрэглэдэг нь олон дахин гарын vсэг зурахаас тєвєгшєєсєн нэг арга.

Харин хэдийгээр ХХI зуун гарсан боловч Монголд тамга нь онго шvтээний утгаа алдаагvй л явна. Эрх мэдэлтэй байгааг тамга л илэрхийлнэ. Тамгагvй бичиг бол ердєє л хаягдал цаас. Тамга байхгvй бол улаан нvvрээ дэвсээд ч хvчин тєгєлдєр бус. Хэн нэг дарга нь ажлаасаа халагдвал юун тvрvvн тамгаа аваад зугтана. Эрх мэдлээ єгєхгvй гэж байгаа царай нь. Шинээр ирсэн дарга юун тvрvvн алдагдсан тамгыг дахин сийлж копидохоос ажлаа эхлэнэ. Эрх мэдлийг гуядан олж буй байдал нь. Тамга vйлдэх нь тєрийн онцгой эрхийн асуудал. Ийм эрхийг тусгай зєвшєєрлєєр лицензээр олгоно. Тэнд нь тамга хийлгэх гэвэл єєр олон олон тамгатай цаас авчирч єгєх ёстой. Бичгийн наад захын соёл, логоны энгийн шаардлага хангаагvй, ємнєєс нь нvvр улайм хогийн цааснууд чухам эрхий дарам тамганы улаан будагны хvчээр сvрийг vзvvлнэ. Гэтэл дэлхий улам даяаршиж цахим шуудангаар гарын vсэг зурж албан баримтыг баталгаажуулдаг болжээ. Гарын vсэг цаанаа кодтой тул дуурайх, хуурамчаар vйлдэх ямар ч бололцоогvй.

Дэлхийн ихэнх оронд хуульчлагдсан мэдээллийн аюулгvй байдал, тvvнд багтдаг электрон гарын vсгийн хууль манайд сонсогдоогvй л явна. Эрээний захын хужаа компютерээр яг дуурайлгаад хийчихдэг тамга л бидэнд чухал. Нєгєє гоё тамгаа компютерийн шилэн дэлгэцэн дээр дарж болохгvй тул хєлнєєс єєр найдвартай юм vгvй. Тєрд алба хааж буй хvнд сурталтнууд зайлуул тамганы хvчээр л бараг хvн шиг харагдана. Ихэнх тохиолдолд тамга нь амь зогоох, хоол идэх хэрэгслэл нь болдог. Тэд тамганаасаа л салчихвал титэмээ алдсан ноён, онго шvтээнээ гээчихсэн индиан болчиж буй нь тэр. Тийм амьтныг хэн ч тоох юм билээ дээ. БААБАР

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.