Блогынхоо хуучин тэмплэтийг өөр шинээр солиод оруулсан чинь таны бичлэгүүд хуудсандаа бүтнээрээ харагдаад нэг л их сунжралдсан юм болоод гараад ирсэн үү. Уг нь таны бичлэгийн дээд хэсэг нь нүүр хуудсандаа тэгээд цааш унших гэсэн дээр дарахад үндсэн бичлэг нь гарч ирдэг болгочихвол бичлэгүүд нилээд цэгцтэй харагдах билээ. Ингээд энэ удаагийн бичлэгээрээ энэхүү тохиргоог хэрхэн хийх тухай хялбар аргыг орууллаа. Дагаад хийгээрэй.
1.Өөрийн блог хуудасны Dashboard->Layout->Edit HTML- рүү орж Expand Widget Templates-ийг чагтлана.
2.Expand Widget Templates-ийг чагталсаны дараа CTRL+F товчыг дарж <data:post.body/> мөрийг хайж олно уу.
3.Дээрх хэсгийг олсон бол уг мөрнийхөө дээд талд
гэсэн кодыг хуулж өг.
4.Түрүүний
кодныхоо доод талд нь
гэсэн кодыг мөн хуулж тавина. Read more... гэсний оронд цааш нь унших ч юмуу дэлгэрэнгүй гэх мэт өөрийн хүссэн үгээ бичиж болно. Ингээд өөрчлөлтийг хадгалана.
Yндсэн хийх ёстой зүйл маань ингээд дуусаж байна. гэхдээ бичлэг оруулах болгондоо таниас шалтгаалах нэг зүйл үлдлээ. Энэ бол бичлэгийнхээ аль хэсгийг харагдуулахгүй буюу Read more гэсэн хэсгийг дарахад гаргаж ирэх вэ гэж.Та өөрийн бичлэгийнхээ нүүр хуудсанд харагдуулахгүй хэсгийг доорх кодны энд бичнэ гэсэн хэсэгт бичээд л боллоо.
энд бичнэ
Хэрвээ залхуутай санагдаж байвал хялбарчлах нэг арга байнаа. Тэр нь шинэ бичлэг бичих болгонд оруулах Post template гэсэн хэсэгтээ
энд бичнэ
Yүнийг хийхдээ өөрийн блог хуудасны Dashboard-> Settings-> Formatting - рүү орж Post template гэсэн талбарт кодоо хуулж тавиад л болно. Доорх зургуудад дэлгэрэнгүй харуулсан байгаа.
Эх сурвалж: http://www.eblogtemplates.com/
1.Өөрийн блог хуудасны Dashboard->Layout->Edit HTML- рүү орж Expand Widget Templates-ийг чагтлана.
2.Expand Widget Templates-ийг чагталсаны дараа CTRL+F товчыг дарж <data:post.body/> мөрийг хайж олно уу.
3.Дээрх хэсгийг олсон бол уг мөрнийхөө дээд талд
<b:if cond='data:blog.pageType == "item"'>

<data:post.body/>

<b:else/>

гэсэн кодыг хуулж өг.
4.Түрүүний

<data:post.body/>

кодныхоо доод талд нь
<b:if cond='data:blog.pageType != "item"'>

Read more...
</b:if>
</b:if>
гэсэн кодыг мөн хуулж тавина. Read more... гэсний оронд цааш нь унших ч юмуу дэлгэрэнгүй гэх мэт өөрийн хүссэн үгээ бичиж болно. Ингээд өөрчлөлтийг хадгалана.
Yндсэн хийх ёстой зүйл маань ингээд дуусаж байна. гэхдээ бичлэг оруулах болгондоо таниас шалтгаалах нэг зүйл үлдлээ. Энэ бол бичлэгийнхээ аль хэсгийг харагдуулахгүй буюу Read more гэсэн хэсгийг дарахад гаргаж ирэх вэ гэж.Та өөрийн бичлэгийнхээ нүүр хуудсанд харагдуулахгүй хэсгийг доорх кодны энд бичнэ гэсэн хэсэгт бичээд л боллоо.

энд бичнэ

Хэрвээ залхуутай санагдаж байвал хялбарчлах нэг арга байнаа. Тэр нь шинэ бичлэг бичих болгонд оруулах Post template гэсэн хэсэгтээ

энд бичнэ

гэсэн кодоо хуулж бичиж болно шүү дээ.Yүнийг хийхдээ өөрийн блог хуудасны Dashboard-> Settings-> Formatting - рүү орж Post template гэсэн талбарт кодоо хуулж тавиад л болно. Доорх зургуудад дэлгэрэнгүй харуулсан байгаа.
Эх сурвалж: http://www.eblogtemplates.com/
No comments:
Post a Comment
Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.