Системийн мэдээлэл

Та текст шивж, дуу сонсоод л компьютер сурчихсан, бараг л мэргэжлийн программист болчихлоо гэж өөрийгөө бодож болохгүй шүү. Бидний мэдэхгүй маш олон зүйлс тэнд байгаа. Эндээс ухаж түнхэж байж алдаа цоорхойг нь илрүүлж хакерууд вирус бичиж, антивирус програмын компаниуд тэднийг устгах нэрийдлээр таны халаасны мөнгөөс хумсалсаар байна.

Гэхдээ хүн бүр expert болох албагүй учраас энэ салбарт үргэлж боломж байх болно. Залуу насанд суралцаж мэдэх зүйлс маш их бий. Энэ удаа оруулах бичлэгүүд нь үйлдлийн системийн алдаа биш, зүгээр л хүн бүр мэддэггүй нэмэлт ойлголт, функцууд юм.
Жич: Зарим тохиргоо нь ситемийн кодыг өөрчлөх тул мэргэжлийнхэнд илүү тохиромжтой. Мэдэхгүй зүйлсээ хамаагүй оролдож байж үйлдэлийн системээ гацаачихавдаа. Үүнээс үүдэн гарах аливаа хариуцлагыг хэрэглэгч өөрөө хүлээнэ.

Системийн мэдээлэл хэрхэн харах вэ?

Эхлээд Command Prompt ыг гаргаж ирэх хэрэгтэй. Шууд winkey+R гэж дараад cmd эсвэл command.com гэж бичвэл гарч ирнэ. Ингээд та MS DOS руу нэвтэрлээ. Командын эхний мөрөнд Виндовсын урилга гарч ирнэ. Одоо та systeminfo гэж бичээд enter дар. Энд гарч ирж байгаа мэдээлэл нь таны компьютерийн бvхий л драйвер, ассан цаг, санах ой, сpu, pagefile гээд машины тань биеийн байцаалтыг гаргаж ирж байна гэсэн vг. Дээрх мэдээллээ файл руу бичиж авахыг хvсвэл systeminfo > d:info.txt' гэхэд хангалттай.


2 comments:

  1. hi ih dajgvi yum aa Nyamka5030 add hiij tus bolooch gants 2 yum zaalgii zaawal shvv
    ene niitelsen meedelel ih dajgvi medeelel bn amjilt

    ReplyDelete
  2. Bayarlalaa Nyamka. Admintai hariltsah hesegt baigaa smile deer daraad shuud messegereer hariltsah bolomjtoi6

    ReplyDelete

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.