Тереза эхийн сургаал (II хэсэг)

Хүмүүн гэдэг амиа борлуулагч, бодлогогүй, ухаангүй байдаг юм шүү
Хайрлаарай тэднийг, хамаагүй.
Сайныг үйлдвэл тэд чамайг дотуур тамиртай, дорой нойтон гэж гоочилно шүү
Сайнаа үйлдээрэй, хамаагүй...
Амжилт хийморийг олбол чи хуурамч нөхдийг, жинхэнэ дайсныг бас олно
Амжилтанд хүрээрэй, хамаагүй.
Өнөөдөр үйлдсэн сайн үйлс чинь маргааш гэхэд мартагдаж болох шүү
Сайнаа үйлдээрэй, хамаагүй.
Зөв шулуун, чин үнэн зан чинь чамд хор учруулж мэднэ шүү
Зөв шулуун, чин үнэнээр амьдраарай, хамаагүй.
Уужуу ухаан, холч бодолтой хүмүүс ухаан богино, хомс бодолтой нэгэнд оногдож мэднэ шүү
Уужуу томоор бодоорой, хамаагүй.
Хүмүүс ялагдагсдыг хөөрхийлөвч, зөвхөн ялагчийг л дагадаг юм шүү
Ялагдагсдын төлөө тэмцээрэй, хамаагүй.
Босгох гэж насаа барсан ажил чинь ганц шөнийн дотор нурж болно шүү
Барьж босгоорой, хамаагүй.
Хүмүүст туслалцаа үнэхээр хэрэгтэй, гэхдээ чамайг туслабал, эргээд ээрч дайрч мэднэ шүү
Туслаарай тэдэнд, хамаагүй.
Энэ ертөнцийн төлөө хамаг л сайнаа өгөөрэй, эргээд чи улаан нүүрэндээ татуулж мэднэ шүү
Эцсээ хүртэл хамаг л сайнаа өгөөрэй, хамаагүй.

2 comments:

  1. Сайн байна уу? Админаа 1-р хэсэг нь байхгүй байгаа юм бишүү? Нийтлэвэл баярлана шүү. За баярлалаа. Блогт тань зочилоход таатай байдаг шүү :). Тереза эхийн сургаал (I хэсэг) заавал шүү!!!

    ReplyDelete
  2. Миний эрх чөлөөний талбарт зочилдогт тань баярлалаа. Тереза эхийн сургаалийн 1-р хэсэг урьд нь орсон байгаа.Дараах холбоос дээр дараад хараарай.
    http://mrfreedommm.blogspot.com/2010/02/blog-post_3215.html

    ReplyDelete

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.