улирал дундын шалгалтын асуулт
13 years ago
Кавказ, Дундад Ази, Шотланд, Немц овчарк гэх мэт улс орон, бүс нутгийнхаа нэрээр нэрлэгдсэн бидний сайн мэдэх үүлдрийн ноход олон байдаг. Тэгвэл монгол банхар хэмээх маш эртний, гайхамшигтай үүлдрийн нохдыг ихээхэн сонирхон судалж, бүр үржүүлгийн газар байгуулаад байгаа Галина Яворская хэмээх судааач манай хойд хөршид байх юм. Тэрээр 20 дугаар зууны 80-90-ээд оны үед Монголын эрдэмтэн, хөдөө аж ахуйн ухааны доктор Амгаасэдийн Осор монгол банхарыг анх удаа шижлэх ухааны үндэстэйгээр нухацтай судлан маш эртний, үнэ цэнэтэй үүлдэр болохыг нь тогтоосон гэж үнэлжээ.
Д.Сүхбаатар нь 1893 оны 2 дугаар сарын 2 нд Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харъяат Дамдины гэрт төрсөн. Бага залуу насандаа Нийслэл хүрээ, Хиагтын өртөөний Хүй-Мандал-Бургалтайн замд улаач хийж байв. Тэрбээр 1911 оны 12 дугаар сард цэрэгт дайчлагдан ирсэн бөгөөд 1912 онд Хужирбулангийн үндэсний цэргийн боловсон хүчнийг бэлтгэх сургуулийг анх нээн байгуулахад орж суралцан 1913 онд төгсгөж пулемёт сумангийн даргаар томилогджээ.