Хубилай сэцэн хаан /1215-1294/. Тулуйн хүү. Хубилай бага наснаасаа харвах намнахад сурамгай, ялангуяа ан гөрөө хийхэд бахтай байсан гэдэг. Улсын их хаан Мөнх халдварт өвчнөөр харь нутагт таалал төгссөний дараа, түүний дүү нар болох Хубилай, Аригбөх нар хаан орыг булаацалдан тэмцэж Аригбөх монгол газраа Их Хуралдай хуралдуулж хаан суусан юм. Хубилай бас хятад нутгийн захад хууль бусаар хаан суусан юм. Ингэж Монголын түүхэнд нэгэн зэрэг хоёр их хаан гарсан. 1260 оноос ах, дүү хоёр хаан хоорондоо хэд хэдэн удаа цэрэглэн байлдаж улмаар 1264 оны 7 сард Аригбөх ялагдсан.
Хубилай бол Чингисийн дараа түүний үйл хэргийг шинэ нөхцөл байдалд нэр төртэй үргэлжлүүлсэн залгамжлагч юм. Юан улсын түүхэнд Хубилайг: «... санаа сэтгэл уужуу тавиу, хүнийг мэдэж сайтар хэрэглэж чадах...» хэмээн үнэлсэн байх бөгөөд монголчууд түүнийг биширч «Хубилай сэцэн хаан» гэж алдаршуулжээ.
улирал дундын шалгалтын асуулт
12 years ago



