Д. Болдхуяг - Ханьдаа илгээх захидал

Гучин өвлийн уйтгарт цаснаас асууж
Гучин хаврын гоонь салхинд эрлээ
Гучин зуны өнчин шүүдрээс сураглаж
Гучин намрын гансарсан бороонд хайлаа

Гэргий минь болох бүсгүй чи хаахна явна
Гэгэлгэн дууны нугалаанд уярч явна уу
Гэнэхэн охины туузанд дэрвэж явна уу
Гэмгүй цагаан салхинд гуниж явна уу

Гал голомтоо бадрааж хослон дуулъя гэсэн юм
Галбингын ихэр жигүүр болж нисэн дүүлье гэсэн юм
Гарын хоёр алга шиг эрх тэгш байя гэсэн юм
Газар дэлхийд хэнээс ч дутахгүй аж төрье гэсэн юм

Дэлхийн шилдэг 10 нохой

Хамгаалагч нохой нь өөрийн эздийн эд хөрөнгө, амь насыг хамгаалах өөр өөрийн гэсэн зөн совин эзэмшсэн авъяас чадвараас хамаараад тусгай үүлдэр угсаанд хамаардаг. Энэхүү бичлэгээр дэлхий дээр буй нохойнуудаас хамгийн шилдэг 10 хамгаалагч нохойг танилцуулж байна

10.Tibetan Mastiff (Түвд Мастиф

Хамгаалагч нохойны хамгийн том үйлдрийн нэг нь Түвд Мастиф юм. Биенийх нь ердийн жин нь 100 фунт (1 фунт = 0.454 кг), амьдралын мөчлөг нь 14 жил бөгөөд тэсвэр хатуужил сайтай том биетэй байдаг. Түвдэд сүргээр нь тэжээсэн нохойнууд нь чоно, ирвэс мэтийн араатан амьтадтай тулгаравал тууштай тулалдан дийлэх авъяас чадвартай байдаг.


Сайхан амраарай


Миний эрх чөлөөний талбарт саатан зочилдог эрхэм таньд талархалаа илэрхийлэе. Энэхүү блогийг хөтлөгч миний зуны амралт эхэлсэн тул ойрдоо шинэ бичлэг нэмэхгүй байх. Намар амраад ирэхдээ шинэ содон хэрэгтэй бичлэгээр аяныхаа богцыг дүүргээд ирэх болно. За намар уулзах хүртэл түр баяртай. Та бүхэн минь зуныхаа амралтыг зугаатай сайхан өнгөрөөгөөрэй.

Хүндэтгэсэн: Б.Батбилэг

"Read more" - г хэрхэн хийх вэ?

Блогынхоо хуучин тэмплэтийг өөр шинээр солиод оруулсан чинь таны бичлэгүүд хуудсандаа бүтнээрээ харагдаад нэг л их сунжралдсан юм болоод гараад ирсэн үү. Уг нь таны бичлэгийн дээд хэсэг нь нүүр хуудсандаа тэгээд цааш унших гэсэн дээр дарахад үндсэн бичлэг нь гарч ирдэг болгочихвол бичлэгүүд нилээд цэгцтэй харагдах билээ. Ингээд энэ удаагийн бичлэгээрээ энэхүү тохиргоог хэрхэн хийх тухай хялбар аргыг орууллаа. Дагаад хийгээрэй.

Үндэсний их баяр наадмын мэндийг хүргэе


Монгол нутгийн анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жилийн ой, Үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөний 100 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Үндэсний их баяр наадмын халуун дотно мэндчилгээг миний эрх чөлөөний талбарт зочлон буй та бүхэндээ өргөн дэвшүүлье...

Run as

Та програмыг өөр хэрэглэгчийн горимоор ажилуулахдаа заавал Logging off хийх шаардлагагvй. Ажиллуулах програмынхаа icon дээр баруун товчоо дараад Run as - гэж сонгоод хэрэглэгчийн нэр, нууц vгийг нь бичих хэрэгтэй. Энэ нь зөвхөн ажиллуулахад л холбоотой болохоос өөр зvйлгvй. Мөн админимтраторын зөвшөөрөлтэй суудаг програмыг ингэж суулгаж болно. Зарим програмыг нэг хэрэглэгчийн горимоор нэг систем дээр олон удаа ажиллуулж болдог. Энэ нь хөгжилтэй боловч дvрслэлийн чанар нь алдагдах магадлалтай.

Vitas - The star


sysoc.inf

Windows Xp нь зарим програмуудаа танийг устгахаас сэргийлж нуудаг юм. Жишээ нь Windows Msgr, Pinball, heart зэргийг та устгаж чаддаггvй шvv дээ. Тэгвэл vндсэн партишн: windowsinfsysoc.inf гэсэн файлыг notepad эсвэл wordpad - аар нээгээд устгах програмынхаа 'hide' гэсэн vгийг нь устгачих. Одоо Control Panel Add Remove Windows Components - ыг сонгоход тухайн програм гарч ирсэн байх болно.

Маргад-Эрдэнэ - Баяртай

Windows locker

Та өөрийн ажиллаж буй ажлын орчиноо Win Key+L гэж түгждэг байх. Тэгвэл бас өөрөөр ингэж болно. Desktop дээрээ баруун товчоо дараад New shortcut үүсгэ. Гарч ирэх харилцах цонхон дээр rundll32.exe user32.dll,LockWorkStation гэж бичээд нэрийг нь хүссэнээрээ өгөөд хадгал. Ингээд л гүйцээ. Одоо та энэ Shortcut дээр дарахад Workstation чинь түгжигдэх болно.

Системийн мэдээлэл

Та текст шивж, дуу сонсоод л компьютер сурчихсан, бараг л мэргэжлийн программист болчихлоо гэж өөрийгөө бодож болохгүй шүү. Бидний мэдэхгүй маш олон зүйлс тэнд байгаа. Эндээс ухаж түнхэж байж алдаа цоорхойг нь илрүүлж хакерууд вирус бичиж, антивирус програмын компаниуд тэднийг устгах нэрийдлээр таны халаасны мөнгөөс хумсалсаар байна.