
Нэгэнт ажиллахгүй байгаа бол түүний нэрийг цэснээс хасах нь нүдэнд эвтэйхэн харагдахаас гадна процессор ачааллах замд саадгүй болно. Үүний тулд boot.ini файлыг засах хэрэгтэй. Энэ файл ихэвчлэн C гэж нэрлэгдсэн локаль дискт байрладаг. Гэхдээ үндсэн тохиргоог өөрчлөөгүй л бол ил харагддаггүй. Яг энэ зорилгоор бүгдээрээ "Control Panel"-ийг нээе.

Эндээс "Folder Options"-ийг сонгоно.

Хоёр дах хавтас болох "View"-ийг сонгоно.

Нээгдсэн цонхны дунд хэрд байгаа жагсаалтаас "Show hidden files and folders", "Hide protected operating system files" гэсэн хоёр сонголтын урд байгаа тэмдгийг хүчингүй болгоно. Үүний дараа "C" локаль дискээ нээгээрэй.

"boot" гэсэн нэртэй файл харагдаж байна уу? Түүнийг "Notepad" програмын тусламжтайгаар нээгээд хэрэгцээгүй болсон мөр бичлэгийг устгаарай. Устгах боломжтой мөр бичлэгүүд нь нэгэн хэв загвартай бөгөөд нийт бичлэгийн доод мөрүүдэд байрладаг.

Энд нэг зүйлийг анхаараарай! Хэвийн ажилладаг аль нэг үйлдлийн системээ үндсэн сонголт болгож тэмдэглэхийн тулд "default" гэж эхэлсэн мөрөн байгаа "partition"-ний ард байгаа тоог үндсэн сонголт болгох "partition"-ний ард байгаа тоотой тохирч байгаа эсэхийг хянаарай! Энэ файлаа хадгалах команд өгснөөр ажил маань дуусна. Буруу байх вий гэж хаширлах үүднээс энэ файлынхаа хуучин хувилбарыг өөр газар давхар хуулж хадгалах нь илүүдэхгүй шүү.
Энд хүртэл хийсэн ажлын зорилго маань "boot.ini" файлыг засварлах байсан бөгөөд үүнийг өөр нэгэн аргаар хэрхэн хийж болдгийг бас үзье. "Control Panel"-аас "System"-ийг сонгоно.

Нээгдэх цонхноос дөрөв дэх хавтас болох "Advanced"-ийг сонгоно. "System Properties" цонхны доод хэсэгт "Startup and Recovery" хэсгийн "Settings" товхыг дарна.

Үүсэх цонхны "Edit" товхыг дарвал бидний засварлах гээд байгаа "boot.ini" файл шууд нээгдэнэ.

hi. bi hediigeer computer baga zereg meddeg ch gesen eniig meddegui bsan yum bna. medej avlaa. bayarlalaa. amjilt.
ReplyDelete