Систем ачааллах үеийн цэсний сонголтыг өөрчлөх

Үйлдлийн системийг нэг компьютерт хэд хэдийг суулгаад хооронд нь шилжин ажиллаж болдог. Тэр тохиолдолд процессор ачааллаж эхлэхдээ VGA, CPU, RAM, бусад device-уудаа дэс дараалан шалгасны дараа аль үйлдлийн системээр ажиллахаа сонгох шаардлагатай цэс харуулдаг. Энэ цэсээс сонгогдсон систем цаашид процессорыг удирддаг. Гэтэл зарим тохиолдолд цэсд нэр нь байгаа мөртлөө сонгохоор ажилладаггүй болчихсон хэсэг байдаг. Ийм болдог шалтгаан нь програм суулгах явцдаа алдаа гаргасан, дутуу суулгасантай холбоотой.

Нэгэнт ажиллахгүй байгаа бол түүний нэрийг цэснээс хасах нь нүдэнд эвтэйхэн харагдахаас гадна процессор ачааллах замд саадгүй болно. Үүний тулд boot.ini файлыг засах хэрэгтэй. Энэ файл ихэвчлэн C гэж нэрлэгдсэн локаль дискт байрладаг. Гэхдээ үндсэн тохиргоог өөрчлөөгүй л бол ил харагддаггүй. Яг энэ зорилгоор бүгдээрээ "Control Panel"-ийг нээе.

Mr.Olympia - 2010 тэмцээн энэ сарын 25, 26 -нд болно


Дэлхийн бодибилдингийн аварга шалгаруулах Mr.Olympia тэмцээн энэ жил 2010 оны 09 сарын 24, 25 - нд Америкийн Nevada мужийн Las Vegas хотод болох гэж байна. Mr.Olympia тэмцээн нь анх 1965 онд зохион байгуулагдан анхны аварга нь Larry Scott болж байсан бөгөөд энэ жил тус тэмцээний 45 жилийнх нь ой тохиож байгаа нь онцлог билээ. Энэ жилийн тэмцээнд өнгөрсөн жилийн аварга Jay Cutler тэргүүтэй АНУ - ын 17 , Германы 2 , Спайн, Доминиканы бүгд найрамдах улс, Орос, Польш, Голланд, Япон, Арабын нэгдсэн Эмират улсаас тус бүр нэг нийт 26 тамирчин оролцох юм байна. Ингээд энэхүү тэмцээнтэй холбоотойгоор тус тэмцээний он оны ялагчдын зургийг орууллаа.

Хүүхдүүд

Энэнхүү кинонд Монгол, Намибиа(баруун өмнөд Африкийн тосгон), Сан Франциско, Токио гэх 4 өөр газар өсөж буй дөрвөн хүүхдийн нэг жилийн үйл явдалыг харуулсан билээ.

Намсрайноров - Хонгор чамдаа [41.6mb + Gogo share]



Дууны жагсаалт:

01.Алсаас чамдаа | 02.Санах тусмаа дуулаарай | 03.Санаж хүлээсэн сэтгэл | 04.Охиндоо |05.Зул цэцэг | 06.Улахын цагаан дэрс | 07.Морин эрдэнэ | 08.Зүрхний цэцэгхэн чамдаа |09.Эрх багын нутаг | 10.Дүүмэдхэн | 11.Солонгын өнгөтэй чи минь | 12.Харц ялдам | 13.Алтан гоо | 14.Аавдаа | 15.Хонгор чамдаа

NBA 2010

Компьютераа хулганагүй хэрхэн ашиглах вэ?

Магадгүй та хулганаа алдчихсан, эвдэлчихсэн тохиолдолд компьютераа хэрэглэмээр байвал үүнийг хэрхэн яаж хийх вэ? Тэгэхээр та гараа бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй болно.

Тэмдэгтүүдийг ашиглах нь:

Цонхны зурагтай товч бол мэдээж эхлэл буюу Start-ийг төлөөлдөг. 4 сумаараа эхлэл товчин дээрх тэмдэгтүүдээр гүйлгэж хүссэн програмаа нээнэ.

Alt+F4 нь нээлттэй байгаа програмаас гарна.

F1 нь програмын талаарх тусламжийг өгнө.

Control+Z нь сүүлд хийсэн үйлдлийг буцаана.

Control+Alt+Delete нь ажиллаж байгаа бүх програмыг гаргаж ирэх буюуTask Manager юм.

Control+X Cut хийнэ.

Control+C Хуулалт хийнэ

Foxit Reader 4.1.1


Foxit Reader програмын 2010 оны 08 – р сарын 06 нд гарсан цоо шинэ хувилбар болох 4.1.1 – г орууллаа. Энэ програм нь PDF файл унших зориулалттай бүхий програм бөгөөд ихэнх хүмүүс Adobe Reader программыг ашигладаг боловч танд толилуулж буй энэхүү программ нь Adobe Reader-ээс хэд дахин илүү хурдан ажиллагаатайгаараа давуу талтай, мөн системд маш бага ачаалал өгдөг юм. PDF төрлийн формат бүхий файлыг мэддэггүй зарим хэрэглэгчиддээ танилцуулахад Portable Documents File төрлийн файл бөгөөд Adobe Systems - ээс 2003 онд гаргасан формат юм.