Oxford - ийн зурагт толь бичиг (Ном + CD)

Oxford Picture Dictionary – ийн тухай
Энэхүү СД – нд тус бүрдээ зуун цагийн ярих, сонсох, бичих, унших дасгалуудыг агуулсан ашиглахад маш ойлгомжтой бөгөөд хялбар програм юм. Хичээлүүд нь анхан шатнаас дунд шатруу түвшин ахихад зохиулсан болно. Oxford Picture Dictionary Interactive – ийн давуу тал нь:
  • Дуудлага болон агууллагыг ойлгоход хялбар дуу бүхий гайхалтай харагдах зурагнуудыг нэрлэсэн 3700 үг агуулсан
  • Суралцагчдыг унших, бичих, ярихдаа дурын үгийг сонгон хэрэглэж чадах чадварыг эзэмших
  • Хэрэглэгчдэд хялбар байх удирдлагын систем болон тэдгээрийг ашиглах тухай зааварчилгааг агуулсан
  • Багш нар оюутаны мэдээллийг удирдахад зориулсан удирдлагын систем гэх мэт нилээд хэдэн давуу талыг агуулсан.

Алимны мод

Нэгэн хаан өөрийн шадар түшмэдийн хамт морьтой зугаалж байжээ. Тэгээд замдаа алимны мод тарьж буй өвгөнтэй таарчээ. Хаан өвгөнийг ёжломоор санагдаж :
- Өвгөн гуай, та ийм настай хүн байж хэзээ энэ модныхоо жимсийг авна гэж суулгаж байгаа юм бэ? Алимны мод ургаж гүйцээд жимсээ өгөх үе хүртэл нь та хүлээж чадах юм уу? гэж ихэд шоолонгуй асуув.
Өвгөн хариуд нь:
- Би өвөг эцгийнхээ тарьсан алимны модны жимсийг насаараа идсэн юмаа. Тэд ч гэсэн тарьж байхдаа хүлээж байгаад иднэ гэж тариагүй байлгүй дээ. Одоо миний тарьж байгаа модны ургацыг би биш юмаа гэхэд миний үр, ач, гуч нар хураах юмаа гэлээ. Энэ үг хаанд маш их таалагдсан тул өвгөнд хэтэвч дүүрэн алт өгчээ. Өвгөн хариуд нь:

Moodle системийн үндэс

Moodle нь нээлттэй сургалтын удирдлагын систем юм. Энэ нь Интернет дээр тулгуурласан бөгөөд хэлэлцүүлэг, чат, журнал, автомат тест, үнэлгээний хэрэгсэл болон суралцагчдыг хянах зэрэг төрөл бүрийн боломжтой систем. Ингээд энэхүү системийг сонирхож буй сурган хүмүүжүүлэгчдэд зориулаад системийг хэрхэн ашиглах болон ажиллуулах тухай видео хичээлийг орууллаа.

Дэлхийн № 1 толь бичиг — Babylon [GoGo/HotFile share]

Энэхүү толь бичиг нь 75 орны хэл дээрх толь бичгийн үгийн сан болон Оксфордын их сургууль, Britannica, Merriam-Webster, Larousse, Vox, Langenscheidt, Pons, Taishukan зэрэг томоохон хэвлэлийн газруудаас эрхлэн гаргадаг толь бичгүүдийн өргөн хэрэглэгддэг үгийн санг багтаасан дэлхийн тэргүүлэх толь бичиг юм. Та уг толь бичгийг ашиглан word, excel, вэб хуудас гэх мэт ямар ч програм дээрээс үг болон өгүүлбэрийг найруулгын өндөр түвшинд Англи, Орос, Хятад, Япон, Солонгос, Франц зэрэг дэлхийн 17 орны хэл дээр орчуулах боломжтой. Одоохондоо Монголрүү болон Монгол хэлнээс бусад хэлрүү өгүүлбэр орчуулах боломжгүй ба зөвхөн үг орчуулах боломжтой. Толь бичгийг суулгах заавар нь дотроо байгаа.

Японд яагаад автомашин зүүн гарын хөдөлгөөн баримталдаг вэ?

Дэлхийн ихэнх оронд замын хөдөлгөөнд автомашин баруун гар талаа барьж явдаг Харин Япон, Англи, Австрали, Энэтхэг зэрэг цөөхөн оронд зүүн гар талаа баримталж явдаг. Австрали, Энэтхэг аль эрт цагт Английн колони байсан орнууд . Тэгэхээр энэ 2 орон Английг дагаж машин техник зам нь зүүн гар талаа барьж явдаг болсон нь тодорхой. Харин Япон яагаад зүүн гар талаа барьж явдаг болсон вэ?

Мэйжигийн их шинэчлэл (1868он)-ийн дараа Япон улс төмөр замаас эхлэн бусад олон салбарт Англиас хэв загвар авсан гэдэг. Харин автомашины хувьд арай өөр. Зам дээр зүүн гар талаа барьж явдаг болсон нь Мэйжигийн шинэчлэлээс бүр эртнээс улбаатай . Автомашин байхгүй цаг үед замаар морь тэрэг, хүн тэрэг, бас түүнчлэн хүмүүс зорчдог байсан. Замаар явах хүмүүсийн дотроос самүрай нар их л ихэмсэг дүр төрхтэйгээр алхацгаадаг байсан байна.Тэд нар заавал замын зүүн гар талыг барьж явдаг байсан гэдэг.

Амарсайхан, Солонго - Ханьсах заяа




The secret (Нууц)

Австралийн телевизийн зохиолч, продюссер Ронда Бэрнийн 2006 онд бичсэн “Нууц” нэртэй ном нь тухайн жилийнхээ BESTSELLER – ээр шалгарч байсан ба энэ номны орчуулга нь өнгөрсөн жил манайд ч мөн BESTSELLER номоор шалгарч байсан билээ. Ингээд та бүхэндээ уг номноос тулгуурлан хийсэн “Нууц” нэртэй киног Монгол орчуулгатай нь хүргэж байна. Энэхүү киног үзээд эрхэм та амьдралаа шал өөр өнцгөөс, гэгээлэг байдлаар харах агуу нууцын эзэн болно гэдэгт итгэж байна. Дашрамд дурдахад энэхүү киног надад өгсөн Х.Ш.Ц – дээ талархалаа илэхийлэе.

Б.Шүүдэрцэцэг – Царай муут

Манайх хотод нүүж ирээд сар гаруй болж байна.Ээж биднээс түрүүлэн ирж гуравдугаар хороололд гурван өрөө байр авсан юм. Манайх Тасганы овоо руу харсан таван давхар хуучивтар угсармал байранд орж хотын айл болов.Халуун ус тасалдахгүй, шөнө дүл болсон ч машин тэрэгний дуу тасрахгүй л болохоос энэ байрны хувьд аймгийн төвийн байрнаас маань онцын ялгаагүй санагдаж байлаа.

Хичээл эхлээд гурав хонож байсан үе. Хотын охид яасан ч нүүрэмгий юм. Би энэ жил есдүгээр ангид орж байгаа ч найз охингүй яваа хүн. Аав маань аймагтаа л нөлөө бүхий хүмүүсийн нэг. Mанайx шинэхэн супер 69-тэй , бас би гэдэг хүн сургуульдаа л гайгүй царайлагт тооцогддог зэргээс болоод охид над руу их л хандарна. Гэвч ухаан алдтал дурлаж үзсэнгүй гэх үү дээ .Түүнээс гадна хөвгүүд рүү өөрөө наалддаг охидыг би сонирходоггүй юм. Тэгсэн мөртлөө эр хүний л хугархай юм болoхоор би сэтгэл дотроо ухаалаг, бас хөөрхөн охиныг мөрөөддөг гэж байгаа. Гэвч уртаашаа ганцxан арван жилийн сургуультай аймгийн төвөөс тийм дагина яаж олдох билээ.

Хичээл эхлээд удаагүй , найз нөxөдтэй болж амжаагүй болохоор хотод нүүж ирсэн эхний сарууд онцгүй л байлаа. Ээжийн хувьд бол хотод амьдрах ганц мөрөөдөл нь биелсэн болохоор ааш зан ч гэж амтат бялуу шиг, аав бол ажил төрөлд орoх гээд найзуудтайгаа уулзан хор найруулах ажилтай орой бүхэн алга болчихно. Хоёр охин дүү амралтын өдрүүдэд хамаатнуудаараа хэсээд, гэрийн хажууханд байх Тэнгис- т кино үзээд шинэ ахуйдаа сэтгэл хангалуун байгаа нь илт. Миний хувьд өссөн төрсөн буйдхан жижиг хотоо санаад ч байгаа юмуу, 9 жил үерхсэн ижилдсэн найзуудаа үгүйлээд ч байгаа юмуу, намар гэж сэтгэлд дурсамж эгшиглүүлсэн хачин улирал намайг гэгэлзүүлээд ч байгаа юмуу. Хотод ирсэндээ тийм ч их сэтгэл хөдлөхгүй байлаа.Ээж хөөцөлдсөөр байгаад намайг математикийн сургалттай тусгай сургуульд оруулсан юм.