Yahoo Messenger - н хаягийг хэрхэн устгах вэ?

Хүмүүс маш олон хэрэгтэй хэрэггүй мэйл хаягуудыг нээдэг бөгөөд дараа нь ямар нэг шалтгааны улмаас тэрхүү нээсэн хаягаа ашиглахгүй орхих тохиолдол гардаг. Тэдгээр олон шалтгаануудын нэг нь Spam mail байдаг бөгөөд та тэрхүү Spam mail дүүрсэн хаягаа ашиглахгүйгээр шууд хаячихаж болох ба энэ тохиолдолд тэрхүү хаягруугаа 3 сар нэвтрэлт хийхгүй байвал Yahoo – н системээс автоматаар устгагдах болно. Гэхдээ энэхүү хаяг нь таны хувийн мэдээллийг хадгалж байдаг бөгөөд 3 сар гэдэг нь Spam – ийн хувьд бол хангалттай мэдээллийг хулгайлах хугацаа шүү дээ. Тиймээс та Yahoo системээс мэйл хаягаа устгавал таны хувийн мэдээлэл бүрэн устдаг. Хэрвээ та мэйл хаягаа хэн нэгэн бүдүүлэг этгээдээс болоод устгах гэж байгаа бол түр азнаад YM — г хэрхэн үр ашигтай ашиглах вэ? Зөвлөгөөг уншина уу?

Анхааруулга: Та энэхүү зааврыг туршиж үзэх гэж буй бол ашигладаггүй мэйл хаягаараа эсвэл Yahoo дээр шинэ хаяг нээж байгаад үзээрэй. Хэрвээ та өөрийн үндсэн чухал хаягийг устгавал Админы зүгээс хариуцлага хүлээхгүй гэдгийг анхаарууна уу !!!

Iron man - 2


Ялалтын баяр

Дэлхийн II дайны хүнд хэцүү үед ЗХУ-ын холбоотон болон тэмцэж байсан Монголчууд бид Ялалтын баяр тэмдэглэх бүрэн эрхтэй улс аа. Тэр ч байтугай дайны гал дундуур туучиж, дарийн утаа үнэрлэсэн монгол дайчид өнөө ч амьд сэрүүн байна. Түүхэн баярт өдрийг ойртуулахад өөрийн гэсэн тодорхой хувь нэмрээ оруулсан ард түмэн, ахмад үедээ гүн хүндэтгэл илэрхийлж, Ялалтын баярын мэнд хүргье!

С.Жавхлан - Хөх шоргоолжны домог

Windows систем дахь вирусны оромж

1. START-UP хавтас. Виндоус үйлдлийн систем нь start цэсний start-up хавтсан дахь бүгдийг нээдэг. Энэ нь файлыг ачаалах гэдгээс өөр зүйл юм. Энэ нь хэрэв start- up хавтсанд байгаа програм болон тэр хавтасруу хийсэн жирийн текст файлын богино холбоосыг хүртэл нээнэ гэсэн үг юм. Жишээ нь та уг хавтсанд word-ийн текст файл түүнчлэн өөрийнхөө орох дуртай веб хуудсын богино холбоосыг хуулбал таны компьютер асах бүрд уг файлыг нээнэ гэсэн үг юм. Мөн вирус ч ялгаагүй.

2. Регистр. Виндоус нь өөрийн регистрийн “ Run “ мөрөн дэхь бүх зааврын дагуу ачаалдаг. Энэ нь өмнөхийн адил энгийн текст файл ч байж болдог.

WinZip Pro 14.5.9095

Дэлхийн хэмжээний сая сая хэрэглэгчдийн хэрэглээ болсон Winzip програмын шинэ хувилбар нь шинэ дүр төрх, архивлах шинэ формат, шахалтыг сайжруулсан гүйцэтгэл бусад зүйлийн хамт эргэн ирлээ. Хэрэглэгчид амар хялбар бөгөөд аюулгүй ашиглаж чадна.

Аз жаргалыг алсад хайх хэрэггүй

Хүн бүрийн туйлын хүсэл мөрөөдөл нь аз жаргалтай амьдрах. Гэхдээ хүн болгонд аз жаргалын хэмжээс янз бүр. Мөр бүтэн, гэдэс цатгалан яваагаа аз жаргалтайд тооцох хүн байна. Зарим нь дутуу нойртой, дундуур ходоодтой ч орчлонгийн тоос хөдөлгөж, газар тамгалаж яваагаа аз жаргал гэж бодно.

Элэг бүтэн яваа нь магадгүй элэг бүлгийн чинь хамгийн дээд жаргал. Бусдын аз жаргалын төлөө бие сэтгэлээ бүхэлд нь зориулах ачтан буянтан цөөн ч гэсэн бий. “Олон түмэндээ аз жаргалаа өгөх шиг дээдийн сайхан гэж хаа ч байхгүй”. Бусдын аз жаргалын төлөө өөрийгөө зориулсан хүн илүү аз жаргалтай байдаг ажээ. Миний үр хүүхэд, гэр бүл, элэг бүлгийнхэн аз жаргалтай байвал миний аз жаргал тэр гэж бодох нь нийтлэг, түгээмэл хүсэл. Би л аз жаргалтай байвал бусдын толгой дээр тэнгэр ниргэж, дээвэр нурж байсан ч хамаагүй гэж бодох хэт аминч үзэлтэн мэр сэр үзэгдэнэ.

“Image.php” вирусыг хэрхэн устгах вэ?

Хэрвээ таны Yahoo эсвэл MSN мэссэнжерт бүртгэлтэй хүмүүсээс foto http://tusfbfotos.com/image.php, foto http://twittersphoto.com/image.php гэсэн утгатай холбоос ирвэл та дараад хэрэггүй. Энэ бол мэссэнжерийн өт юм. Хэрвээ аль хэдийнээ дараад орчихсон бол юу хийх хэрэгтэй вэ?