Paypal - ийн тухай

Интернет худалдаа өндөр хөгжсэн орнуудад компьютерынхээ араас л бүх зүйлээ амжуулах боломжтой болсон. Интернетээр дэлгүүр хэсэж, мөнгө гуйвуулж, юм зарж борлуулдаг. Гэсэн ч худалдаа хийж буй хүнтэйгээ нүүр нүүрээ харж чадахгүй, чухам ямар хүн байгууллагатай худалдаа хийж байгаагаа мэдэхгүй тул хууран мэхлэх асуудал ихээр гардаг. Тэгээд ч тухайн хүний санхүүгийн мэдээлэл бусдад алдагдах магадлал өндөр байдаг. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэсэн нэг үйлчилгээ байдаг нь Paypal юм. Өөрөөр хэлбэл Paypal нь худалдан авагч, худалдагч 2ын аль альных нь аюулгүй байдлыг хангана.
Жишээ нь та интернетээр юм худалдаж авлаа гэхэд эхлээд Paypal таны өмнөөс мөнгө төлнө. Түүнчлэн таны мөнгө төлсөн гэсэн баталгаа Paypal д хадгалагдах тул дараа нь танд ямар нэг асуудал үүсэхгүй. Та худалдаж авсан бараагаа хүлээгээд л сууж байх болно.
Харин та юм худалдсан бол тухайн хүн мөнгөө үнэхээр төлөх эсэхэд санаа зовох хэрэггүй. Учир нь тухайн баталгааг Paypal даах болно.


Paypal гэж юу вэ?
• Онлайнаар төлбөр тооцоо хийх, мөнгө шилжүүлэх аюулгүй, энгийн үйлчилгээ буюу зуучлагч байгууллага
• Худалдаалагчидад санхүүгийн мэдээллээ дэлгэхгүйгээр арилжаа хий боломжийг олгоно



Яагаад аюулгүй вэ?
• Таны дансны мэдээллийг бусдад дэлгэхгүйгээр худалдаа хийх боломж олгодог
• Баталгаагүй, хууль бус худалдаачдаас таныг 100% хамгаална
• Залилах, хууран мэхлэх явдлаас таныг хамгаална

Арилжаа хийх
Paypal –г олон орны хэдэн мянган дэлгүүрүүд хүлээн зөвшөөрдөг. Ямар ямар дэлгүүрүүдэд хүлээн зөвшөөрдөг болохыг нь та энэ сайтаас харж болно.
Та онлайнаар юм худалдаж авахдаа төлбөр хийх сонголтуудаас Paypal гэсэн сонголтыг л сонгоход болоо. Үлдсэнийг нь Paypal зохицуулна.
Таны төлбөр Paypal р дамжин төлөгдөх болно. Түүнчлэн та кредит, дебит карт, банкны данс, эсвэл Paypal данснаасаа худалдаа хийх эсэхээ сонгох боломжтой.



Мөнгө шилжүүлэх
Та Paypal г ашиглан төлбөргүйгээр мөнгө шилжүүлэх, хүлээн авах боломжтойгоос гадна өөрийн онлайнаар хийсэн зарлагаа хянах боломжтой юм. Энэ бүхэнд ямар нэг ярвигтай үйлдэл байхгүй, та ердөө мэйлээр л энэ бүхнийг хийх боломжтой.

Paypal дансаа банкныхаа данстай холбох
Үүний талд та
1. Paypal дансаа нээнэ
2. Өөрийн банкиндах дансны мэдээллээ нэмнэ
3. Бакиндах мөнгөө Paypal ээр дамжуулан хэрэглэх, данс хооронд мөнгө шилжүүлэх боломжтой болно

Paypal кредит ба дебит карт
Та Paypal болон MasterCard н хамтарсан карт авч болно. Карт нь дэлхий даяар MasterCard г хүлээн зөвшөөрдөг бүх ATM д ашиглагдах боломжтой.

Paypal хэрхэн ажилладаг вэ?
1. Таны санхүүгийн мэдээлэл Paypal н серверт хадгалагдана.
2. Та Paypal г ашиглан онлайнаар төлбөр хийх хэрэгтэй болвол зөвхөн Paypal мэйл хаягаа өгөхөд болно.
3. Худалдаалагч Paypal ээс таны төлбөрийг хүлээн авах боловч таны талаарх мэдээллийг харах боломжгүй.

Эх сурвалж: Цахим.нэт

1 comment:

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.