Үнгэчих вий гэж үнсэхээс айхдаа чамайгаа зөөлөн зөөлөн үнсэж хайрлахсан
Үргээчих вий гэж чанга ярихаас айхдаа чамдаа хайртай гэж зөөлөн зөөлөн хэлэхсэн
Өвтгөчих вий гэж тэврэхээс айхдаа чамайгаа зөөлөн зөөлөн тэврэхсэн
Өөр хүнийх болчих вий гэж айхдаа чамайгаа харамлан харамлан таалахсан
Үйл үйлээ дагадаг шиг чамайг л дагаж чамайгаа л дагуулж амьдрахсан
Үхэх төрөхийн дундах өчүүхэн энэ л цаг хугацааг чамтайгаа л хамт туулахсан
Маргах вий гэж айхдаа чамдаа зөөлөн зөөлөн шивнэхсэн
Мартах вий гэж айхдаа чамтайгаа үргэлж үргэлж хамт байхсан