Мянгат малчин Хуа Ши Да Бу

Улс үндэстэн бүр өөрийн гэсэн амьдрахуйн өвөрмөц онцлог шинж чанарыг агуулж байдгийн нэгэн адилаар Монголчууд бид ч гэсэн эрт дээр үеэс л мал маллан, нүүдэллэж ирсэн энгийн хэрнээ агуу амьдрахуйн онцлог улажлал, ёс заншилтай хүмүүс билээ. Тиймээс бидний амьдралыг өвөг дээдсээс маань өвлөгдөн ирсэн тэрхүү нүүдэлчин малч ухааныг салган ойлгоно гэвэл юу л болох бол. Өөрөөр хэлбэл Монголчууд бидний амьдралаас мал аж ахуй гэдэг ойлголт салах учиргүй гэсэн үг юм л даа.

Гэтэл сүүлийн үед миний санааг нэг зүйл зовоох болоод удаж байна. Энэ юу вэ гэвэл дэлгэр сайхан тал нутагт маань хаа сайгүй, Монголчууд бид ч бараг өөрсдөө хүрч үзээгүй газарт шаахайны мөр гарах болсон явдал юм. Би нилээн дээр гарсан байсан албан ёсны мэдээнээс үзэж байхад Монголд оршин суугаа бүртгэлтэй (12,000) шаахайтангууд бүртгэлгүйгээсээ 3 дахин бага байдаг гэсэн байсан. Энэ мэдээг нилээн дээр үзсэн гэдгээ дахин сануулая. Тэгэхлээр тэрнээс хойш шахайтангуудын тоо нэмэгднүү гэхээс хасагдаагүй нь л тодорхой шүү дээ. За энэ ч яахав гэж бодоё. Гэтэл энэ шаахайтангууд чинь бидний нутаг дэвсгэр дээр Боссоос боол хүртэлх бүхий л зүйлийг хийдэг болсон байна шүү дээ. Жишээлбэл: Налайх дүүрэгт орших нүүрсний уурхайнуудын эзэд нь бүгд шаахайтангууд, Сэлэнгэд буй ногоо тарьдаг тариачдыг нилээн хэсэг нь бас л шаахайтангууд, барилга барьдаг барилгачид бол тэр чигээрээ шаахайтангууд гээд л дурьдаад байвал энэ жагсаалт нилээд урт үргэлжлэнэ биз дээ.Энэ нь цаанаа нэг л зүйлийг бидэнд анхааруулаад сануулаад байгаа ч юм шиг. Тиймээс бид Монголоо гэсэн сэтгэлтэй, эв нэгдэлтэй, бие биенээ хайрлан дэмжиж, гадаадын мөнгөтэй хэн нэгэн хүнийг шүтэн биширч тэнгэрийн амьтан хэмээн үзэх үзэлээ хаяхгүй бол тун удахгүй бидний гэх юм байхгүй болж, Хуа Ши Да Бу хэмээх хар нимгэн өмсгөлтэй шаахайтан мянгат малчин болчихсоон
Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог хэмээн
илжгэн дээрээ хазгай суун дуулж явахыг хэн байг гэх вэ?

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.