Систем ачааллах үеийн цэсний сонголтыг өөрчлөх

Үйлдлийн системийг нэг компьютерт хэд хэдийг суулгаад хооронд нь шилжин ажиллаж болдог. Тэр тохиолдолд процессор ачааллаж эхлэхдээ VGA, CPU, RAM, бусад device-уудаа дэс дараалан шалгасны дараа аль үйлдлийн системээр ажиллахаа сонгох шаардлагатай цэс харуулдаг. Энэ цэсээс сонгогдсон систем цаашид процессорыг удирддаг. Гэтэл зарим тохиолдолд цэсд нэр нь байгаа мөртлөө сонгохоор ажилладаггүй болчихсон хэсэг байдаг. Ийм болдог шалтгаан нь програм суулгах явцдаа алдаа гаргасан, дутуу суулгасантай холбоотой.

Нэгэнт ажиллахгүй байгаа бол түүний нэрийг цэснээс хасах нь нүдэнд эвтэйхэн харагдахаас гадна процессор ачааллах замд саадгүй болно. Үүний тулд boot.ini файлыг засах хэрэгтэй. Энэ файл ихэвчлэн C гэж нэрлэгдсэн локаль дискт байрладаг. Гэхдээ үндсэн тохиргоог өөрчлөөгүй л бол ил харагддаггүй. Яг энэ зорилгоор бүгдээрээ "Control Panel"-ийг нээе.

Mr.Olympia - 2010 тэмцээн энэ сарын 25, 26 -нд болно


Дэлхийн бодибилдингийн аварга шалгаруулах Mr.Olympia тэмцээн энэ жил 2010 оны 09 сарын 24, 25 - нд Америкийн Nevada мужийн Las Vegas хотод болох гэж байна. Mr.Olympia тэмцээн нь анх 1965 онд зохион байгуулагдан анхны аварга нь Larry Scott болж байсан бөгөөд энэ жил тус тэмцээний 45 жилийнх нь ой тохиож байгаа нь онцлог билээ. Энэ жилийн тэмцээнд өнгөрсөн жилийн аварга Jay Cutler тэргүүтэй АНУ - ын 17 , Германы 2 , Спайн, Доминиканы бүгд найрамдах улс, Орос, Польш, Голланд, Япон, Арабын нэгдсэн Эмират улсаас тус бүр нэг нийт 26 тамирчин оролцох юм байна. Ингээд энэхүү тэмцээнтэй холбоотойгоор тус тэмцээний он оны ялагчдын зургийг орууллаа.

Хүүхдүүд

Энэнхүү кинонд Монгол, Намибиа(баруун өмнөд Африкийн тосгон), Сан Франциско, Токио гэх 4 өөр газар өсөж буй дөрвөн хүүхдийн нэг жилийн үйл явдалыг харуулсан билээ.