Хоовон хөх буюу ширмэн Хоовон

Зохиолч Ч.Лодойдамбын “Тунагалаг тамир” романы баатар Хонгорын хоч нэрийг “Хоовон хөх” гэдэг. Их говийн зоригт эр “Ширмэн” хочтой Хоовонгийн тухай зохиолч маань Өмнөговь аймагт ажлаар явахдаа асууж сураглаж байсныг бодоход хоёр Хоовонгийн дунд холбоо байж мэдэх юм. Говийн энэ зоригт эр одоогийн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт 1869 онд ядуу малчин Балжидын хоёр дахь хүү болон мэндэлжээ.19 настайдаа тус аймгийн Мандлай сумын нутагт байсан Манжийн өртөөнд алба залгуулж, ноёд баядууд зарагдаж байжээ. Нэг удаа өртөөний ойр байсан Хятадын пүүсийн худалдаачидтай Монголчууд том зодоон хийхэд эр зоригтой, их бяртай Хоовон хэд хэдэн Хятадыг цохин унагажээ. Гэтэл нэг нь түүний араас ширмэн хүрзээр гэндүүлэн толгойруу нь цохижээ. Хоовонгийн өмсөж явсан эсгий малгай хүрзний цохилтод тал дундуураа хоёр хуваагдан тасарч унасан атал өөрөө амьд үлдсэн байна. Тийм хүнд ширмэн хүрзээр хүчтэй цохиулсан алаа өөрөө мэнд үлдсэнд ардууд гайхан бахархаж түүнээс хойш “Ширмэн Хоовон” гэж нэрлэх болсон байна.

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.