Showing posts with label Түүх. Show all posts
Showing posts with label Түүх. Show all posts

Еэвэнг идээнийхээ оройд залж болох уу?!

1368 онд, эзэн суусан монгол цэргүүдийн эсрэг босох дохиогоо хятадууд еэвэн дотор нууж тараагаад бидний өвөг дээдсийг гэнэдүүлэн хядаж, Тогоон Төмөр Хаан амьд үлдсэн 60000 хүнтэйгээ амь зулбан зугтааж, Монгол нутагтаа эргэн ирсэн түүхтэй. Өвөг дээдсийг нь хядсаны баяр "еэвэн сар"-ыг, түүхээ мартсан өвөр монгол ах дүүс маань 1845 онд тэмдэглэх гэж байгаад асар эвгүй байдалд орж байсныг барууны хүн ийнхүү тэмдэглэн үлдээжээ:

"...Тэр цуст хувьсгалын тухай дурсамжнаас монголчуудын ой тойнд юу ч үлдээгүй бололтой тул, тэд одоо "Еэвэн Сарын" баярт өргөнөөр оролцож, өвөг дээдсийг нь дарсны баярыг, уг учирыг үл гадарлан, ийнхүү тэмдэглэж байдаг болжээ. Биднийг \хятадуудаас сонссон "еэвэн сар"-ын түүхийг\ ярьж дуусахад эдгээр монголчууд цочин балмагдсан царайтай болчихсон байв. Залуус нь хоорондоо шивнэлдэнэ. Нөгөө өвгөн, гашуудлын нам гүмд автаж, толгойгоо гудайлган суухад, нүднээс нь том том нулимс урсаж байлаа..." \Аббе Гюк-ийн дээр бичсэнээс\  "A vast conspiracy was formed throughout all the provinces: on the fifteenth day of the eighth moon there was to be a general massacre of the Mongol soldiers, who were billeted with every every Chinese family for the double purpose of maintaining themselves and their conquest. The signal for the massacre was given by letters concealed in the cakes which were on that day mutually interchanged throughout the country. The massacre was effected, and the Tartar army scattered in the houses of the Chinese was utterly annihilated. This uprising put an end to the Mongol domination; and ever since, the Chinese, in celebrating the festival of Yueh Ping, have been less intent upon the superstitious worship of the moon than upon the tragic event to which they owed the recovery of their national independence.

Хатанбаатар Магсаржав

Догсомын Бодоо /Хоёрдугаар хэсэг/

Догсомын Бодоо /Нэгдүгээр хэсэг/

VIII Богд Жавзандамба Хутагт Хаан /Хоёрдугаар хэсэг/

VIII Богд Жавзандамба Хутагт Хаан /Нэгдүгээр хэсэг/

Солийн Данзан /Хоёрдугаар хэсэг/

Солийн Данзан / Нэгдүгээр хэсэг/

Хичээнгүй сайд Б.Цэрэндорж /Хоёрдугаар хэсэг/

Хичээнгүй сайд Б.Цэрэндорж /Нэгдүгээр хэсэг/

Монголын сүм, хийдийг устгахад Коминтерн оролцсон нь

Mongolian independence history : Баатар захирагч

Монгол төрийн нууцыг түүчээлсэн далд үйлстнүүд

Юмжаагийн Цэдэнбал

Тоньюукукын гэрэлт хөшөөний бичээс, цогцолбор дурсгал

Түрэгийн гурван хааны зөвлөх байсан мэргэн сайд Тоньюкукт зориулан босгосон тахилын онгон бүхий дурсгал Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Налайх хотоос зүүн тийш 15 км, Ар Жанчивлангийн сувиллаас баруун тийш 4 км зайд оршино.

1957 онд доктор Н.Сэр-Оджав Тоньюкукын бунхант булшийг өмнөх судалгаануудаас арай илүү өргөн хүрээтэй малтан шинжилжээ. Судалгааны үр дүнд битүү тоосгон шалтай, вааран дээвэртэй, нэг эгнээ өрсөн хөх тоосгон хана бүхий барилгын нуранги илэрчээ. Ханыг хар улаан, цагаан шаргал гэх мэт хурц өнгөөр будаж, барилгын баганан дээр өтгөн хөмсөгтэй, том алаг нүдтэй, хурц соёотой, сартгар хамартай хүний нүүрийг дүрсэлсэн байжээ. Дэрэвгэр амсартай, хавтгай ёроолтой цар маягтай ваар сав олон олдсоноос гадна гэрэлт хөшөөний орчимд дээл өмссөн, ур хийц нь харилцан адилгүй 9 ширхэг саарал боржин хүн чулуу байжээ. Цогцолбор дурсгалын өмнөөс зүүн зүгт цувуулан 1300 метр зайд 400 орчим цагаан чулуу (зэл чулуу, балбал чулуу гэх мэтээр нэрлэдэг) байрлуулсан байсан бөгөөд тэдгээрийн зарим нь газар дээр ил харагддаг.

Цогт хунтайжийн дуутын хадны бичээс

Төв аймгийн Дэлгэрхаан суманд орших Цогт тайжийн бичигт хадны 386 жил тохиож байна. Цогт тайж 1624 оны намар ан хийж яваад авга эгчийгээ санан бичсэн гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Тус сумын төвөөс урагш 20-иод километр зайд орших Тарамцагийн уулсын шувтарга Хутаг хэмээх уулын өвөрт байдаг тэр хадыг нутгийн ард түмэн “Дуут” хад гэж нэрлэдэг. Ийнхүү нэрийдэх болсон нь түүнээс ширмэн тогоо шиг дуу авиа гардаг байна. Мөн гаднаа хар боловч дотроос нь цагаан саарал өнгө гарч ирдэг байгалийн нэгэн гайхамшигт тогтоц юм. Тиймээс Халхын тайж Цогтын бичээс нь хар самбар дээр цагаан шохойгоор бичсэн юм шиг тод харагддаг юм. Энэхүү бичээс нь хоёр хадан дээр бичигдсэн байдгийг уншигчиддаа хүргэе.

Хоргын тогоо

Аймгийн төвөөс 180 км орчимд орших Тэрхийн цагаан нуурын ай савд оршино. Холын холд алдар нь дуурссан үзэсгэлэнт Хорго нь газар зүйн талаар Хангайн уулархаг нутгийн төвд умард өргөргийн 48° — 10°, дорнод уртрагийн 99-21 олбилцолд баруун зүүн тийшээ 8-9 км орчимд хойшоо урагшаа 7-8 км шахам, барагцаалбал 56-60 ам.км талбай эзлэнэ.

Тэнд хүрмэн хадан хонгил агуй, нүх, хонхор гүдгэр энхэл, тунхал зэрэг хоргодох далдлах газар үлэмхэн учраас Хорго хэмээн алдаршжээ. Энд Хоргын тогоо, Их-анга, Баганга гэх мэт хожуу унтарсан залуу галт уулын өрх, нүх, ангал хонгилоор оргилон урсаад царцсан хүрмэн хад чулуу, зарим газраа ширээ шиг тэгшхэн байхад зарим хэсэгтээ өм цөм хагаран ангайж ундуй, сундуй овооролдсон байх бөлгээ. Овон, товон газраа битүү ой, мод бут сөөг, элдэв жимсгэнэ, нарийн өвс, цэцэгс ургана.

Цонжинболдог толгой дахь Чингис хааны хөшөөт цогцолбор

Төв аймгийн Эрдэнэ суманд Цонжинболдог хэмээх газар бий. Энд Чингис хааны аварга том морьт хөшөө байдаг бөгөөд суурь барилгын хамт 40 метр өндөр юм. Хөшөөт цогцолборын нийт талбай 212 га. Мориных нь хөлөөр дамжин цахилгаан шатаар дээш гарч жижигхэн кино танхимд уг байгууламжийг хэрхэн яаж бүтээж эхэлсэн тухай богино хэмжээний баримтат киног үзэж сонирхоно. Дараа нь морины дэл буй талбайгаас хавь ойрын газрын байгалийн үзэмжийг тольдох боломжтой. Тэндээс Бурхан халдун уул, Дэлүүн болдог толгой, Хөдөө арал гэх мэт Чингис хааны түүхтэй холбоотой чухал дурсгалт газрууд харагддаг. Хөшөөний суурь бүхий дугуй барилга нь 36 баганатай бөгөөд энэхүү тоо нь Чингис хааны Алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлж байгаа ажээ. Барилгын дотор талд уран зургийн галерей, Хүннүгийн үеийн олдвор бүхий музей, ресторан, хурлын танхим, уулзалтын өрөө, биллярд өрөө, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг үзвэр, үйлчилгээний байгууллагууд байрладаг.

Говийн Ноён хутагт Данзанравжаа

Дулдуйтын Равжаа буюу Ноён хутагт Данзанравжаа нь Сайшаалт ерөөлт хааны 8-р он буюу Харагчин гахай жил (1803 онд) Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошууны нутагт (одоогийн Дорноговь аймаг) мэндэлжээ. Төрсөн газрыг нь товч намтарт бичихдээ: “Дулаан харын баруун өмнө, Нарийн хараас эгц өмнө, Дэнгийн худгийн хойно Шувуун хэмээх өчүүхэн шандын дэргэд ажээ”. Энэ нь одоогийн Өргөн, Улаанбадрах, Хөвсгөл сумын зааг бөгөөд зохиолчын мэндэлсний 185 жилийн ойд зориулан дурсгалын багана босгожээ. Бага балчир наснаасаа ядуу зүдүү, өнчрөл хагацлын зовлонг амсаж эцгээ дагаж гуйлга гуйж, хар овоохойд хоноглож шар нар, бор хоногийг өнгөрөөж явжээ.

Равжаа могой жил буюу 1809 онд Онгийн голын хувилгаан лам Ишдонилхүндэвээс сахил хүртсэн. Долоо найман настайгаасаа шүлэг дуу зохиож эхэлсэн бөгөөд ямар нэг ахуй үесэд тохируулан 50 шахам дуу, 30 гаран гүрийг (шүлэг) айлдан зохиожээ. Цовоо сэргэлэн, сод ухаантай, авьяаслэг хүүхэд байсан учир олонд алдаршиж, тэдний хүндэтгэл итгэл бишрэлийг хүлээж удалгүй говийн Ноён хутагтын V дүрээр хагас нууц байдлаар өргөмжлөгджээ. Учир нь IV ноён хутагт Жамъян-Ойдовжамцыг хүн амины хэрэгт хэлсдүүлэн Бээжинд аваачин хоригдож байгаад нас баржээ. Манжийн хаан дараах дүрийг тодруулахыг хэрэгсэхгүй болгожээ. (Галдан, Эрдэнийн эрих, 47-р тал. 1960 УБ) Иймээс тэр нутгийн эрдэмтэй лам Наваан аграмба цоржийн хувилгаан хэмээн хагас нууцаар өргөмжилсөн түүхтэй байна. Ийнхүү гуйлгачин ядуу хүү гэнэт хутагтын өндөр сууринд залрах болсон нь түүний амьдрал ахуй, үзэл санаанд ихээхэн өөрчлөлт оруулсан бөгөөд ихэс дээдэс ч төдийлөн таашаалтай хүлээж аваагүй байна.