Дулдуйтын Данзанравжаа - Гурамсан сүлжээ сургаал

Өсөхийн цагт санууштай нь бишрэл, хичээл, сэтгэл гурав
Өөдлөхийн тулд нягтлууштай нь сургааль, үнэн, үлгэр гурав
Ачлахын дээдээр ачлууштай нь ээж, аав, эх орон гурав
Асрахын дээдээр ачлууштай нь өтгөс, нялхас хань гурав
Ялахын түрүүнд ялууштай нь нойр, залхуу, атаа гурав
Яруу төгс сурууштай нь яриа, дуу, хөгжим гурав
Эгшин бүрийд цэгнүүштэй нь бие, хэл, сэтгэл гурав
Эгнэгд тордож явууштай нь билэг, ухаан, чадал гурав
Бадарч дээдлэхийн үндэс нь сэрэх, санах, тэмүүлэх гурав
Баларч дордохын тэмдэг нь унтах, мартах, тэрслэх гурав
Ажиллах цагийн хэмнэл нь өглөө, өдөр, орой гурав
Амьдрах цагийн хэмжээ нь балчир, идэр, өтөл гурав
Мөчид хоосны жишээ нь өнгө, мөнгө, зэрэглээ гурав
Мөнх бусын дохио нь өтлөх, элэх, буурах гурав
Ажил бүтээхийн эрэмбэ нь мэдлэг, чадвар, дадал гурав
Аливаа шинжээс эрхэм нь мэргэн, түргэн, даамай гурав
Тэтгэх горимын эх нь наран, саран, хайр гурав
Тэжээх шимийн үндэс нь гал, ус, газар гурав
Үйл бүхнээс эрхэм нь бодох, туурвих, дэмжих гурав
Үнэн бүхний туйл нь төрөх, орших, үхэх гурав

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.