Зая гэгээн Жамбацэрэн

Ар халхын тамгатай 13 хутагтын нэг Зая бандида Жамбацэрэнг МАХН, Коминтерны зүгээс хэрхэн буудан хороосныг бичихийн өмнө ер нь Заяын гэгээний замнал түүхийн талаас нь түр ч атугай өнгийн сонирхвол уншигч таны түүхийн мэдлэгт өчүүхэн ч гэсэн нэмэр болох буй за.

Үндэсний түүхийн төв архивт байгаа Заяын уг түүхэн нугалбарт бичсэнээр Зая хутагтын дүр өдгөө хүртэл 15 хувилсан аж. Үүнээс эхний тав нь Энэтхэг Жагарын оронд, удаах гурав нь Цаст Түвдийн нутагт, үлдсэн долоо нь монгол газарт тодрон гарсан байх юм. Монголд төрсөн анхны дүр нь эзэн Чингисийн угсааны Оноху Үйзэн ноёны III хөвгүүн хувилгаан баатар Адатай гэнэ. II дүр нь Сайн ноёны хөвгүүн үр болох Увшийн Угсаны Лувсанпэрэнлэй хувилгаан 1642 онд төрсөн хийгээд Өндөр гэгээн түүнд “Ноён хүн хувилгаан” хэмээн айлтгаад ноён хутагт цол шагнажээ.

1679 онд Заяын дээд хүрээг байгуулав. Цастын оронд шашны онолын номыг ихэд суралцсан тухайд Далай лам, Ванчин-Эрдэнэ нараас Түмэнхан сайн ноёны хувилгаан мөн хэмээгээд 1688 онд Зая бандида их Буддагийн таван гүн ухааны эрдмийг эзэмшсэн хүнд хүртээдэг цолыг шагнажээ. Ийнхүү эхний арван дүрээс дээрх цолыг гагц Лувсанпэрэнлэй анх хүртсэн учир нэгдүгээр Зая хутагт хэмээн тоолдог юм.

Дэмчигийн хийд

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Галбын байц хадан ууланд Дэмчигийн хийдийн туурь оршино. GPS солибцол - N 43°07.664'; E 107°07.690'. Говийн тавдугаар ноён хутагт, соён гэгээрүүлэгч, их яруу найрагч Данзанравжаа 1820-1830 оны хооронд говийн догшин ноён хутагт Равжаа улааны урсгалын Галбын гурван хийдийг Галбын уулсын ноён оргил Ханбогдын хормойд байгуулахдаа "Хэрэв энэ газар орныг хүн биширч чадах юм бол хүнийхээс илүү газрынх нь ид шид ноёлсон, хүнд сайн сайхан бүхнийг өгч чадах, газрынхаа гүнд баялагтай, хорвоо ертөнц мөхөх, галав юүлэх хүнд хэцүү тэр цагт хэдхэн хүнээ аваад хоцрох гайхамшигтай уул" хэмээн магтан бичиж үлдээсэн байна. Энэ гурав нь Дэмчигийн, Ритийн, Цагаан толгойн хийдүүд юм.

Юм бэйсийн хүрээ буюу Амарбуянтын хийд

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт N44°37.745' E 98°42.214'  GPS солибцолд Шинэжинст сумаас баруун тийш 47 км орчим зайд Амарбуянтын хийд оршино. Хуучин Юмбэйсийн хошууны Амарбуянтын хийд нь 250 жилийн тvvхтэй. Тус хийдийг Манжийн Тэнгэрт тэтгэсэн хааны 15-р он буюу 1750 оны модон морин жил Агваансодном гэдэг лам анх хүрээг үүсгэн, Цогчин дуган байгуулжээ. Энэ хийд Монгол орны баруун өмнөд хязгаарын хамгийн том хийд бөгөөд 1000 гаруй ламтай, 8 дацан, 41 дугантай, эргэн тойрондоо монгол бичгийн сургууль, жасаа, тамгын газар, хятадын худалдааны 15 пүүс, оросын худалдааны 3 сантай, 10000 гаруй хүн амтай тухайн цаг үедээ Монголд гуравдугаарт орохуйц томоохон суурин байв.

Харуул Овоо

Ховд аймгийн Булган, Үенч сумын зааг нутагт Жаргалан уулын орой дээр нэгэн сүрлэг чулуун байгууламж бий. Нутгийнхан эл байгууламжийг Харуул овоо гэж нэрлэнэ. Уг байгууламжийн өндөр нь 10 гаруй метр, овооны суурийн диаметр нь 7 метр орчим юм. Харуул овоо гэсэн нэрнээс нь аваад үзэхэд энэхүү овоо нь нутгийн хил хязгаарын тэмдэг эсвэл ямар нэгэн дохио тэмдэгийг дамжуулах, мөн ямар нэгэн зүйлд тэмдэг болгон байгуулсан байж болох талтай гэж үздэг. Судлаачид уг байгууламжийг XVII-XVIII зууны үед хамааруулан авч үздэг. Монгол Алтайн нуруунд иймэрхүү бие биеэ харсан чулуун байгууламж 3 бий гэдэг. Эдгээрийн 2 нь Хятадын нутагт, 1 Монголд байдаг. Харуул овоо нь гурван үе бөгөөд доогуураа өргөн цүлхгэр, дээшээ нэгэн жигд нарийсч цамхаг хэлбэрийг бий болгосон байна. Овоог хар саарал өнгийн занарлаг чулууг хавтгайгаар нь өрж дунд нь модон шургаагаар бэхэлгээ зангидаж хийсэн болох нь овооноос цухуйсан моднуудаас харагддаг. Харуул овоо ямар нэгэн тайлга тахилын байгууламж биш юм.

Алдарт туульч Мандиханы Парчин

Алдарт туульч Мандиханы Парчин бол Баруун Монголын ард түмний олон туулийг залгамжлан хөгжүүлж, туульчийн уран чадварыг төгс эзэмшин, хойч үедээ уламжлуулан, орчлон дахинаа алдаршуулж манай ард түмний дунд төдийгүй дэлхийн монголч эрдэмтдийн дунд нэрд гарсан туульч билээ.

   Алдарт туульч М.Парчин XVIIII жарны хөхөгчин туулай жил буюу 1855 онд хуучин дөрвөд Сайн Заяатын Зүүнгар Чуулганы Төгс хүлэг Далай ханы аймгийн арван баядын Саруул жанжин гүний хошуу, одоогийн Увс аймгийн Хяргас сумын нутагт Мандиханы 2-р хүү болон төрж 1926 онд далан нэгэн насандаа өөд болжээ. М.Парчин угтаа Цорос овогтон тайж "цагаан ястан" гаралтай гэх боловч амьдралын хувьд ядуу, жирийн нэг хохь тайж байжээ. Боловсролын хувьд тод

Facebook – ийн нэвтрэх дэлгэцний дэвсгэр зургийг хэрхэн өөрчлөх вэ?

Тулуйн хатан Сорхогтань

Тулуй бол 1193 онд Их хатан Бөртэ үжингээс төрсөн Чингис хааны отгон хүү бөлгөө. Монголчуудын эртний уламжлал ёсоор «голомтын эзэн» хэмээгдэх Тулуй, зан ааш аядуу зөөлөн, сайхан сэтгэл, эрэлхэг зоригтой, цэрэг дайны эрдэмд гарамгай нэгэн ажээ. 1211 оноос Тулуй хаан эцгээ даган Алтан улс, Хорезм, Бухар, Самарканд.Тангудыг эзлэх бүх дайнд оролцож явсан байна.

XIII зууны тэргүүн хагаст Тулуйг бусад хаан хөвгүүдээс онцгойлон «Их ноён» хэмээн хүндэтгэж, түүний хувь эзэмшил - жинхэнэ суугуул монгол орныг гүрний « голын улс» гэж нэрлэх болжээ.
Тулуй хэдийгээр онцгой эрх эдлэн Монгол нутгийг өвлөн эзэмшиж, ихээхэн нэр хүндтэй нэгэн байсан ч хаан ширээний төлөө тэмцэж байсангүй. Их хаан Өгэдэй, хааны суурийг эзлэх үед «...Би ахын мартсаныг сануулж, унтсаныг сэрүүлж явъя...» гэж өөрийн бүх оюун чадал, эрдэм ухаан, амь нас юугаа монголын их хаан төрд харамгүй зориулахаа илэрхийлжээ. Тулуй, түүний уудмынхан суугуул нутаг ус, төр улсаа батлан сахиж, 350 гаруй жилийн турш Мөнх хаанаас - Лигдэн хутагт хүртэл монгол улсынхаа төрийг барьж байсан түүхтэй.

Cuthberth - Introduction To Nomads

Миний эрх чөлөөний талбараар зочлон саатагч та бүхэндээ зориулан, хэд сонсоод ч уйдхааргүй энэхүү цомгийг хүргэж байна. Тэр тусмаа гадаад ажиллаж, амьдарч буй Монголчууд минь унасан газар угаасан ус нутгаа санасан үедээ энэхүү аялгуунуудыг сонсоод эх нутагтаа ирсэн мэт сайхан мэдрэмжийг мэдрээрэй. Сонсоод сэтгэгдэлээ үлдээхээ мартав.

Монгол угсааны ястангууд - Урианхай

Урианхай нь хэл, соёл, угсаа гарал нэгтэй Монголын олон ястны нэг болохын дээр гарал үүслийн хувьд Монгол угсаатан дотроосоо одоогийн нэрээрээ тэмдэглэгдэж ирсэн хамгийн эртний гарал үүслийн түүхтэй угсаатан юм.Урианхай угсаатны түүхийг Хүннү гүрний дараах үе, Сяньби улсын үеэс эхлэлтэй гэж үздэг. Урианхай нь анхны Монгол аймгийг үүсгэн байгуулагч гурван овгийн нэг гэж үздэг бөгөөд энэ талаар Эргүнэ Хүний домогт тодорхой өгүүлсэн байдаг.

XIII зуунд буюу Их Эзэн Чингис хааны үед Урианхай аймгаас Зэлмэ, Сүбэдэй зэрэг олон баатарлаг жанжин төрөн гарч байсан тухай Монголын нууц товчоонд өгүүлсэн байдаг. Чингис хааны есөн өрлөг жанжины нэг Зэлмэ нь Чингис хааны амийг гурвантаа аварч, цэргийн их жанжин Сүбэдэй нь Чингис хааны байлдан дагуулалтад онцгой үүрэг гүйцэтгэж байжээ. Дундад Ази, зүүн Европын улс орнуудыг Сүбэдэй жанжины удирдсан их цэрэг байлдан эзэлж байжээ.

Монголын хөх толбын тухай

Шинээр төрсөн хүүхдийн биеэн дээр байх хөх толбыг дэлхийн эрүүл мэндийн шинжлэх ухааны хэлэнд “Mongolian Blue Spot” гэж нэрлэсэн байдаг.

Хүүхэд төрсөн цагаас өгзөг болон биеийн аль нэг хэсэгт хөх өнгийн толбо байдаг бөгөөд энэ толбо нь 3-10 жилийн дотор арилж алга болдог. Үүнийг Монголчууд хөх толбо гэж нэрлэдэг. Энэхүү хөх толбо нь Монгол, Ази гаралтай хүүхдүүдэд элбэг тохиолддог бөгөөд эрдэмтдийн судалгаагаар ОХУ-ын Буриад, Тува, Халимагийн иргэд, Монгол Улсын иргэд, Хятад улс дахь өвөр монгол иргэд, Шинжан, Казакстан дахь Дөрвөн Ойрадын иргэд, Солонгос, Манж нутаг, Афганистан, Унгар зэрэг улсын зарим хүмүүст, Америкийн Индиануудад энэхүү хөх толбо байдаг гэнэ.