Цуур хөгжим

Хүнүүгийн үеэс үүдэлтэй гэж үздэг энэ хөгжим мөн л баруун Монголд үлэмж дэлгэрсэн бололтой. Энэ хөгжмийг хөндий хулсаар хийж байсан бол, ерийн хөндий модоор хийдэг болсон байна. Тохой илүү нарийн хөндий модны дээд оройд нарийн зурвас гаргаж, дээд шүдний аагинд тулгуурлаж, сийгүүлэн үлээх маягаар дуу гаргадаг. Их биенд цуварсан нүх гаргаж, тэдгээр 4-н нүхээр өнгө солигдуулж, өндөр нам эгшиг үүсгэдэг байна. Хэдийгээр дуу аялгуулан тоглохгүй ч гэсэн хүний хоолойн хөөмий мэт сонин янзын өнгөөр байгалийн дуу чимээ, салхи, шувуудын жиргээ мэт дуу авиаг уянгалуулан дуулах мэтээр хөгжимддөг ажээ. Хэмжээний хувьд эрт дээр үед хоёр тохой дөрвөн ямх байсан гэдэг. Орчин үед 30-40 см-ээс илүүгүй болсон байна. Энэ хөгжмийг эрт дээр үеийн гэж хэлэх үндэс нь Хүннүчүүдийн хааны хатан болж, монгол нутагт олон жил аж төрсөн хятадын хан улсын Цай Вэнь Жи гүнжийн модон цуурын магтаал 18 бадаг шүлэг байсан хэмээн хөгжим судлаач Ж.Бадраа агсан “Монгол ардын хөгжим” номондоо мэдээлсэн байна.


Эх сурвалж: Мэдээлэл.мн

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.