Алтан гадас ямагт хойд зүгийг заана

Шөнийн цагт Алтан Гадас одны тусламжтайгаар зүг чиг олж болно. Алтан гадас одоор зүг чиг олохын тулд эхлээд шанага хэлбэрт Их Долоон Бурхан одыг олж тэдгээрийн хамгийн урд талын /шанагны урд ирмэг талын хоёр одны хоорондох зайг, дээд талын одноос дээш нь тэр хоёр одыг холбох шулууныг 5 дахин авахад тэр орчимд Их Долоон Бурхан одыг бодвол оддын зай нь хоорондоо ойрхон байрлсан гэдгэр иштэй шанагыг санагдуулам Бага Долоон Бурхан од байрлаж байна. Энэ долоон одны шанаганы иш талаас хамгийн сүүлийн од нь Алтан Гадас од юм. Бусдаасаа арай илүү тод гэрэлтэнэ.

Алтан Гадас од нь ямагт хойд зүгийг зааж байна. Энэ аргаар зүг чигийг 1°-2°-ын нарийвчлалтайгаар тодорхойлдог. Алтан гадас одоор зүг чиг тодорхойлох нь шөнийн цагт аялж явахдаа зүг чиг тодорхойлох хамгийн энгийн, найдвартай арга юм.

Эх сурвалж:
altai-expeditions.blogspot.com

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.