Хас тэмдэг

Хас тэмдэг одоогоос 5000 жилийн тэртээ хүрэл зэвсгийн үед үүсчээ. Туулайг дорнын зурхайд арга билгийн бэлгэдэл гэж үздэг. Зурхайн сударт дандаа хас бариулан дүрсэлсэн байдаг. Тиймээс туулай жилтэй хүний жилийн чагж дүрс нь хас юм. Ер нь хасыг зурхайн ёсонд юунд ч үл дийлддэггүй, муу ёрын юмыг зайлуулахын бэлгэдэл гэж үзнэ. Хас бол газар хөндөх, оршуулгын зан үйл, тэр ч бүү хэл төрөх үхэхийг зааглан хоёр тийш болгодог номын тарнитай, нууц чагж дүрслэлийн утга бэлэгдэлтэй дүрс. Судар номонд бичсэнээр биед зүүвээс арилжаа худалдаанд ялагдахгүй гэж бичсэн байдаг. Тийм учраас монголчууд хадгалсан зураг, судрын баринтаг, дээл хувцас, торго дурдан ээмэг бөгж, эдлэл хэрэгслэл, гарын тийз тамга, адуу малын тамга гэх мэт бүх зүйлд хасыг дүрсэлдэг байжээ.

Бидний эцэг өвгөдийн хэрэглэж байсан зүйлээс хас тэмдэггүй юмыг олоход бэрх. Ер нь монголд төдийгүй Төв Азийн нүүдэлчин Перс, Европын соёлд хас нь хүндэтгэлтэй бэлгэдэл байв. Агуу их байлдан дагуулагч Македоны Александр болон Адольф Гитлер нар хасыг шүтдэг байв. Тэнгэр газар сансар огторгуй, байгаль дэлхийн тайлагдашгүй далд хүч, түүний нууцыг нээх түлхүүр хас дүрсэнд шингэжээ. Хас бол яах аргагүй эртний Монголчуудын оюуны соёлын сонгодог бүтээл ба эртний хөшөө дурсгалд бий. Хас тэмдэг юунд ч дийлэгддэггүйг бэлэгддэг. Тийм учраас Гитлерийн герман сүлдээ болгосон хэрэг. Хас тэмдгийг түмэн наст хээгээр бэлэгддэг. Тийм учраас Дилав хутагт хүртэл түмэн насан хээтэй мөнгөн гаанстай байв.

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.