Windows Geniune Advantage - г хэрхэн кракдах вэ?

Та Windows XP – г хэрэгдэг үү? Тэгвэл таньд Windows Geniune Advantage буюу таны хэрэглэж буй үйлдлийн систем хуулбар байна, та оригнал үйлдлийн системийг хэрэглэнэ үү гэх мэдээллийн цонх (Зураг-1) таны дэлгэцний баруун доод буланд гараад асах бүрт дээрх утга бүхий цонх дахин (Зураг-2) гарч ирээд л Resolve Later товчыг дарахгүй бол үйлдлийн систем тань цааш нь ачааллахгүй байна уу?


Зураг-1


Зураг-2

Тэгвэл энэ мэдээлэл нь дараах нөхцөлөөс шалтгаалан үүсдэг.
1-рт: Та оригнал бус Windows XP үйлдлийн систем хэрэглэдэг бол
2-рт: Таны компьютер интернэтэд холбоотой байдаг бол
3-рт: Та компьютертоо суусан оригнал бус үйлдлийн системдээ Update хийсэн бол

Хэрвээ та дээрх асуудлаас зугтаахыг хүсвэл Windows XP үйлдлийн системийнхээ Update хийх үйлдлийг компьютерээ шинээр форматлангуутаа эсвэл интернэтэд холбохоосоо өмнө зайлшгүй хийх хэрэгтэй. Start – Control Panel –Automatic Updates цонхыг нээгээд Turn off Automatic Updates хэсгийг чагтлаад Aplly товчыг дараад дахин Ok дарна. Үүний дараа Control Panel – Security Center цонхыг нээгээд Resources хэсгээс Change the way Security Center alert me хэсгийг дарангууд Alert Settings цонх нээгдэх ба Automatic Updates хэсгийн идэвхгүй болгоод OK товч дээр дарна. Ингээд л таны компьютер интернэтээс Update хийхгүй боллоо гэсэн үг юм.

За нэгэнт дээрх үйлдлийг хийж амжаагүй Update хийсэн бол таны систем дээр байрлаж байсан WGA буюу Windows Geniune Advantage гэх хуулбарласан Xp-г илрүүлэдэг програм ажиллаж эхлэх бөгөөд улмаар таны компьютерийг удаан ашиглахад хүндрэлтэй болгодог. Тэгвэл WGA – г хэрхэн кракдах тухай зааж өгье.
Алхам 1: Доорхи програмыг татаж авсан байх
Алхам 2: MGA6crack – г хос даралт хийн ажиллуулах бөгөөд дараах цонх харагдана. Install товчыг дар


Алхам 3: Дараах цонх нээгдэх бөгөөд үргэлжлүүлэхийн тулд дурын товчыг дарна.


Алхам 4: ‘C’ товчыг дар


Алхам 5: Сонгох хэсгээс 2 – г сонгоод Enter дарна.


Алхам 6: Agree товчыг дар


Алхам 7: Дурын товчыг дарна.


Алхам 8: Дээрх алхамуудыг хийснээр таны компьютерийн WGA кракуулсан байх бөгөөд дараах цонх гарч ирсэнээр таны компьютер 30 секундын дараа унтраад дахин ачааллах болно.


1 comment:

  1. Ene neeree heregtei ed bna daa. daraa taaraldwal crackdanaaa.ha ha

    ReplyDelete

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.