Б.Батбилэг - Хайрт чамдаа л хэлэхүй


Дурлал гээч зүйлд догдлон байдаг зүрх минь
Сэтгэл гээчийг давхар булиглуулах нь үнэхээр хэцүү еэ
Хамт байж чадахгүйдээ уучлал гуйсан чамдаа
Хайр гэдгийг мэдрүүлсэн болохоор гомдож чадахгүй нь уйтай яа...

Намайг чамдаа ямар их хайртайг мэддэг ч гэсэн чи минь
Насны ханиа олно гэж хайн бэдэрсээр л байх уу
Дурлал хэмээх зүйлийг зугаа хэмээн сэтгэж
Дураараа нисэх шувуу адил дүүлэн ниссээр л байх уу

Магадгүй чи минь түүндээ бүхнээ зориулсан ч гэлээ
Минийх шиг ийм л хайрыг буцааж авахгүй л болов уу
Мөнх бусын орчлонд зүрх сэтгэлээ чагнасаар
Минийх л болохгүй чамдаа аз жаргалыг хүсэх үү би

Дуулим хорвоод тохиох анхныхаа тэр л хайрыг
Дэндүү эрх чөлөөт бүсгүй чамд л өгсөн болохоор
Дахин хэзээ ч бас хэнийг ч чамдаа л ингэж дурласан шигээр
Догдлон догдлон хайрлахгүйгээ мэдрэх тусам гунигтай яа

10 comments:

  1. goe boljee. unen ch yum shig tee....

    ReplyDelete
  2. Хайртдаа л зориулж бичсэн сэтгэлийн минь анхны үгнүүд юм шүү дээ

    ReplyDelete
  3. uuruu zohioson yumuu?

    ReplyDelete
  4. ГончигцэрэнApril 18, 2011 at 11:50 AM

    За би найрагч хүний үүднээс харлаа энэ үнэхээр ихийг бодогдуулсан шүлэг байна.Миний найз сайн байна амжилт хүсэе!!

    ReplyDelete
  5. хөөрхөн бичсэн байна. яг 10 н жилийн хүүхэд шиг

    ReplyDelete
  6. За нилээн нухацтай уншлаа ,нуруугаар арзайгаад их л сэтгэл догдлуулж байхыг бодход сайн болжээ,
    тэгээд ийм хэдэн 4 мөрт орж ирлээ өгүүлрүүн:
    Итгэж бичсэн үерхлийн зурвас минь
    Итгэж үерхээгүй ангийн охин минь
    Сэтгэж бичсэн сэтгэлийн үг минь
    Сэхүүн зантай ангийн охин минь.....

    ReplyDelete
  7. Ãî¸ áè÷æýý òà ÷ çîõèëî÷ þìàà

    ReplyDelete
  8. Íàäàä ýíý ø¿ëýãíýýñ õàìãèéí èõ òààëàãäàæ áàéãàà íü Õàéð ãýäãèéã ìýäð¿¿ëñýí áîëîõîîð ãîìäîæ ÷àäàõã¿é íü óéòàé ÿà ãýäýã õýñýã òóí ñàéõàí ààààààààààÿà ¿íýõýýð ñàéõàí áè÷æýý

    ReplyDelete
  9. bilge ah tanii bichsen shvleg umuu tee. shvlgend bgaa hvn ... bna shdee. zaza bi helehgvi ee. yamar ch bsan ahdaa amjilt hvsii dee.

    ReplyDelete

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.