Таны блог удаан нээгдээд байна уу?

Миний блог яагаад удаан дуудагдаж байна вэ? Яагаад миний блог удаан нээгдээд байна вэ? Яагаад бусад блогууд хурдан нээгдээд байна вэ? гэдэг асуулт шинэхэн блогчдоос нилээд ирдэг. Магадгүй таньд энэ асуулт инээдтэй, ойлгомжгүй санагдаж магадгүй бөгөөд энэ нь тийм биш юм. Блог болон сайтыг эзэмшигчдийн хувьд дуудагдах хурд дээрээ голлон анхаарах хэрэгтэй байдаг. Энэ нь маш чухал бөгөөд блог болон сайтад зочлогчдын тоонд чухал нөлөө үзүүлдэг. Хэрвээ таны блог болон сайтуудыг нээхэд маш удаан дууддагддаг бол зочид хүлээгээд суух нь юу л бол шууд л хаах бөгөөд дараа нь дахиж орохгүй л болвуу.Тэгвэл блог болон вэб сайтууд удаан нээгдэх ямар ямар нөхцөл байдаг талаар өөрийн мэдсэнийг таньд хүргэе.

- Flash файл (swf)
Flash файл (swf) нь маш удаан дуудагддаг тул та блогийнхоо нүүрний хэсэгт олон тооны flash файл байрлуулах хэрэггүй. Яагаад гэвэл Flash файлууд нь Add Flash Label Widget in Blog, How to Making an animation photo, Add a Clock to Your Blog гэх мэт олон хэрэгсэл ашигладаг ба эдгээр хэрэгслүүд нь файлыг маш удаан дууддаг юм.

- Java Script
Бид блог дээр маш олон сонирхолтой эффект, функц эсвэл интернэтээс татаж авсан аль нь бай хамаагүй Java Script дээр бичигдсэн зүйлсийг байрлуулдаг билээ. Гэвч та Java Script маш удаан дуудагддаг гэдгийг мэдэх үү? Тиймээс хэрвээ таны блог дээр олон тооны Java Script файлуудыг байрлуулсан байгаа бол энэ нь таны блогийг удаан нээгдэхэд нөлөө үзүүлж байгаа гэсэн үг юм.

- Зураг
Зургийн хувьд тоо болон зургийн хэмжээнээс хамааран таны блог нээгдэх хурдад нөлөөлнө. Зургийн блог дээрээ байрлуулахдаа ер нь нормал хэмжээг сонговол зүгээр байдаг.

- Блогийн загвар
Том хэмжээтэй CSS агуулсан эсвэл зурагнуудаас бүрдсэн олон тооны хэсгүүдийг агуулсан бол бас л нөлөөлнө шүү дээ.

- Бичлэгийн тоо
Блогийн нүүр хуудсан дээр олон бичлэг харагдахаар байрлуулах нь хуудас удаан дуудагдах шалтгаануудын нэг болдог. За ингээд блогчиддоо амжилт хүсэе.

2 comments:

  1. Баярлалаа их хэрэгтэй зөвлөгөө байна аа

    ReplyDelete

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.