Гутрангуйн гайхамшиг

Ник галт тэрэгний депод ажилладаг, ажилсаг, хүчтэй, сайн ажилчин байлаа. Найзуудтайгаа ойлголцдог, хүмүүстэй элэгсэг харьцдаг, ажлаа үнэн сэтгэлээсээ хийдэг нэгэн байсан учир хүн бүр түүнд сайн байдаг байлаа. Түүний нэг сул тал нь гэвэл бүх ютыг муу талаас нь хардаг бүх юмыг болохгүй бүтэхгүй гэж байнга болгоомжлол айдас дунд байдаг байв. Ямар нэгэн ажил хийхээсээ өмнө ч юм уу аль эсвэл ямар нэгэн зүйл тохиолдоход хамгийн муу үр дагаврыг нь боддог нэгэн байлаа. Өөрөөр хэлбэл дэнд хүртлээ устай аягыг ‘Аяганы тал нь хоосон байна’ гэж хэлдэг хүн байлаа.

Зуны нэгэн өдөр депогийн засварчид ажилчид даргынхаа төрсөн өдөрт очихоор эрт ажлаасаа тарж явцгаажээ. Энэ үед нэг хөргөгчтэй вагонд засвар хийж байсан Ник санамсаргүй вагоны хаалгыг дотроос нь хаажээ. Хаалга дотросоо онгойдоггүй учир Никийн толгойд шууд л хөлдөж үхэх аюул орж ирэх нь тэр Ник хаалгаа дотроос нь хичнээн балбасан ч хэн ч сонссонгүй. Сонссон нэг нь байнгын иймэрхүү чимээнд байдаг болхоороо тоосонгүй. Ник ч үнэхээр айжээ. Эндээс гарахгүй бол хөлдөж үхнэ нэж бодсоор байв. Вагон дотор байсан уранхай цаасан хайрцаган дотор орж хэвтээд чичирч эхлэв. Нэг цаасны өнцөг дээр эхнэр хүүхэддээ сүүлчийн бодлоо бичиж эхлэв. ‘Их хүйтэн байна. Бие минь бадайрч мэдрэхээ болилоо. Унтаж чадвал их л сайн байхсан. Энэ миний сүүлчинй үг байж магадгүй.’ Өглөө болж ажилчид цугларч вагоны хаалгыг нээгээд Никийн хөлдсөн цогцосыг олжээ. Задлан шинжилгээгээр хөлдөж үхсэн нь тодорхойлогджээ. Гэвч хачирхалтай нь тэр орой вагоны хөргөгч ажиллаагүй байжээ. Вагоны доторх дулаан +18 градус байсан бөгөөд агаар ч хагалттай байжээ.

Никийн айдас, түгшүүр, юм болгоныг муу талаас нь дэндүү их боддог нь түүнд үхэл авч иржээ. Тэрээр байнга хөлдөж үхнэ гэж бодсоор ийм юм болжээ.

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.