Д.Болдхуяг - Хэцүү

Чамтай байх надад хэцүү
Чамгүй байх бүр ч хэцүү
Дурлалын суманд шүүрэн шанага шиг сийчүүлсэн
Дуулга нимгэн зүрхэнд чамайг хайрлах зай байжээ

Ханьтай үртэй чиний
Хажууд чинь байх хэцүү
Хонгор сэтгэлд чинь хоргодоод
Холдож явах бүр ч хэцүү

Санаанаас гарахгүй нь хэцүү
Чамайгаа мартахгүй нь хэцүү
Зүүдэнд ирэх чинь хэцүү
Зөөлөн харц чинь бүр ч хэцүү

Зургийг чинь ноцтол ширтэж өдөр өнгөрөөх хэцүү
Зуун жил хүлээгээд агшин зуур уулзах хэцүү
Харцаараа намайг ээрээд байх шиг санагдах хэцүү
Хайртай гэдгээ би илчлэх эрхгүй нь бүр ч хэцүү

Чамтай байх надад хэцүү
Чамгүй байх бүр ч хэцүү
Дурлалын суманд шүүрэн шанага шиг сийчүүлсэн
Дуулга нимгэн зүрхэнд чамайг хайрлах зай байжээ

1 comment:

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.