Стресс гэж юу вэ?

Хүн болгон сэтгэл түгшин, хямарч стресст орж байдаг. Стресст ордоггүй хүн гэж хаана ч байхгүй. Гагцхүү стрессийн төвшин, илрэх шинж тэмдэгийн хувьд л хүн бүр харилцан адилгүй байдаг.

Сүүлийн үед хүний амьдралын хэмнэл түргэсэж, хотжилт нэмэгдэн, мэдээлэл ихээр хүлээн авч, биеийн идэвхитэй хөдөлгөөн багассантай уялдан сэтгэл хөдлөлийн хэт ачаалал бий болсон нь стресс үүсэх үндсэн нөхцөл болж байна.

Хамаг хүчээ шавхан ажиллах, ядрах, өвдөх, айж зовох, ямар нэгэн зүйлийг хэт анхаарах, олны өмнө зэмлүүлэх, санаандгүй амжилтанд хүрэх, амьдралд гэнэт эргэлт, өөрчлөлт гарах эсвэл ажилгүй гэртээ суух, хүнтэй муудалдаж уурлах, таагүй харилцаанд байх зэрэг амьдралын янз бүрийн үйл явцууд хүнийг стресст оруулдаг.

Ер нь хүнд стресс үүсгэх хүчин зүйлүүд чанарын хувьд тоо томшгүй олон янз байдаг. Өөрөөр хэлбэл стрессийг үүсгэдэг түгшүүлэгч нь янз бүр байдаг. Стрессийн үед сэтгэл санаа аливаад зовж шаналахаас гадна бие махбодь бүхэлдээ хямардаг байна. Стрессийн урвал бие махбодод байнга явагдаж, тааламжгүй хямрал нь хүчтэй болон сул байдлаар илэрдэг.

Архаг, хүчтэй стрессийн үед хүний сэтгэл санаа хямарч, ажлын бүтээмж буурч, харилцааны чадвараа алддаг.

Стресс нь маш олон шалтгаанаас үүснэ. Бидний хэнд ч тохиолддог стресс ажил, сургууль, гэр бүл, хүмүүсийн хоорондын харилцаа, эрүүл мэнд болон амьдралд тохиолдож буй олон үйл явдлаас шалтгаалдаг.

Тодорхой хэмжээний стресс бидний өдөр тутмын амьдралд байнга байдаг бөгөөд үр бүтээлтэй ажиллахад зохих хэмжээний стресс хэрэгтэй болдог. Харин стресс нь хүн бүрт тохирсон байх нь чухал. Их хэмжээний стресс нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. Энэ нь бие махбодь болон сэтгэлийн хөдөлгөөний шинж тэмдгээр илэрдэг.

Архаг стресст орсноор бие махбодийн тэмцэх чадвар аяндаа буурч, бие махбодийн өвчин болон сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн хямралд хүргэнэ.

Стрессийн үед илрэх шинж тэмдэг

Бие махбодийн зүгээс илрэх шинж тэмдэг

1.Байнгын толгой өвдөх
2.Толгой эргэж нүд эрээлжлэх
3.Чих шуугих
4.Чичрэх
5.Зүрх дэлсэх
6.Цээжинд эвгүй мэдрэмж төрөх
7.Суулгах, эсвэл өтгөн хатах

Стрессээс болж үүсэх эмгэгүүд

Сэтгэцийн шалтгаант бие махбодийн эмгэгүүд
1.Цусны даралт ихсэх өвчин
2.Зүрхний өвчин
3.Ходоодны шархлаат өвчин
4.Экзем
5.Толгой өвдөх, мигрень

Сэтгэл хөдлөлийн шинж тэмдэг

1.Норгүйдэх
2.Айдас, түгшүүр
3.Сэтгэл гутрал, сэтгэлээр унах
4.Уйламтгай болох
5.Шийдвэр гаргах чадваргүй болох
6.Тулгамдсан асуудлын талаар бодох чадваргүй болох
7.Асуудлыг шийдэж чадахгүй болох
8.Түргэн уурлах, уцаартай болох

Сэтгэцийн хөнгөн эмгэгүүд

1.Гэдэс, дотрын хямрал
2.Айдаст байдал
3.Сэтгэл гутралын эмгэг
4.Гипохондриаз
5.Сэтгэл хөдөл, нийгмийн амьдралын өөрчлөлт

Эх сурвалж: http://ais.mcaa.gov.mn/

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.