Лосолын Болдбаатар - Анхны нууцхан дурлал



Дэвэн дэвэн сэтгэл дэрвүүлэн
Холдон холдон бодлоос холдон
Задлаж амжаагүй захиа шиг ээ
Жаргал амсаагүй нууцхан дурлал минь

Сормуусны чинь дэрвээнд
Гадагшаа нулимс минь бороошиж
Хөмсөгний чинь нуманд дотогшоо гуниг минь солонгорч
Би чамайгаа сэтгэлээсээ нисгэсэн

Салхин салхин алчуур хийсгэнэ
Санан санан харуусал тээгээд
Хэлж чадаагүй харц шигээ
Эрхлэж үзээгүй анхны дурлал минь

Сормуусны чинь дэрвээнд
Гадагшаа нулимс минь бороошиж
Хөмсөгний чинь нуманд дотогшоо гуниг минь солонгорч
Би чамайгаа сэтгэлээсээ нисгэсэн

Бодон бодон өдрүүд эзгүйрч
Чагнан чагнан харгуйг чилээж
Үнсэж амжаагүй уруул шигээ
Тэвэрч үзээгүй амин дурлал минь

Сормуусны чинь дэрвээнд
Гадагшаа нулимс минь бороошиж
Хөмсөгний чинь нуманд дотогшоо гуниг минь солонгорч
Би чамайгаа сэтгэлээсээ нисгэсэн

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.