Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай

Цэлмэг тэнгэрийн наран наадсан
Цэлгэр хотынхоо өргөн чөлөөгөөр
Цэнгэл залуустай мөр зэрэгцээд
Цэмцгэрхэн байгалиа чимж явахдаа

Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай
Цэмцгэрхэн байгалиа чимж яваарай

Цэцгийн дэлбээнд хурын ус гялбаад
Цэвэрхэн охидын туяалзсан алхаанд
Түрлэг өргөх цоглог хөгийг
Төвшуур хөгжмийн ая шиг товшихдоо

Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай
Цэмцгэрхэн байгалиа чимж яваарай

Итгэл дүүрэн ардынхаа дунд
Энэ бүхэн үүлгүй далайд умбаж
Идэр залуу насныхаа аагиар
Гэгээ цацруулан алхаж явахдаа

Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай
Цэмцгэрхэн байгалиа чимж яваарай

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе!

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.