Санаж явах 25 зарчим

01.Сэтгэлийн их тэнхээтэй бай. Хэн нэгэн таныг ивээнэ гэж бүү бод, өөртөө л найд.

02.Бусдын хийснийг ашиглаж өөрөө бие даан хий. Учрыг нь ухаар, нягт нямбай тэсвэртэй бай. Биеэ бүрэн дайчил.

03.Зорилготой бай. Дэмий зүйлд санаа бүү зов. Хий хоосон бүү мөрөөд. Хийх зүйлээ төлөвлө. Олон юмны араас бүү хөөцөлд.

04.Нөхрөө зөв ол. Инээсэн бүхэн нөхөр биш. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхээ урьд өдөр нь төлөвлө.

05.Үгүй гэж зоригтой хэлж сур. Ихэнх нь заримдаа эвгүй байдаг ч үгүй гэж хэлж сураагүй хүн өөдтэй явдаггүй.

06.Өөрийгөө битгий чамла. Өөрийн шилдэг чанраа улам зүлгэж өнгө оруул.

07.Муу зуршлаасаа сал. Дутагдалаа шударгаар хүлээж сур.

08.Өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явах нь ховор.

09.Өдрийн аль цагт хамгийн их үр бүтээлтэй байгаагаа мэдэж ав. Чухам тэр цагийг бүү үр, амрах хооллоход тэр цагийг бүү зориул.

10.Битгий цухалд, бачимд. Ядарвал ажилаа хойш тавь.

11.Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлсэнээс хэрэгтэйг нь авч хэрэггүйг нь гээ.

12.Хийж буй зүйлээ үнэхээр чухал эсхийг өөрөөсөө асууж тунгаа.

13.Үнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв.

14.Сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Үүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгөө зоригжуул.

15.Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхлэж, ямар аргаар хийхээ тунгаа.

16.Дарга ч бай цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.

17.Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуул, тусла

18.Хийх гэсэн зүйлээ хойш бүү тавь. Нэн даруй хийж сур.

19.Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцож бай. Тэгвэл таны ажил бүтээмжтэй болно. Зорьсондоо хүрхэд ч хялбар болно.

20.Мэдрэхүй зөн совиндоо үе үе ч болов итгэж бай. Дан ухаанаар бүхнийг шийдэхгүй үе бий.

21.Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй.

22.Бусдын шүүмжлэлийг хүлээн авч сур.

23.Хийх гэж байгаа зүйлээ хэцүү гэж хааяа бусаддаа ойлгуулж бай.

24.Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгөө магтуулах нь юу нь муу байх вэ. Нөхөр чинь ажиллаж байвал магт, дэмж, тусал.

25.Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж гагцхүү зорьсоноо хэрэгжүүлэхийг хичээж сур.

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.