Ш.Гүрбазар - Би монголоороо гоёдог

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хvмvvvний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн
Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо би гоёно

Үзэсгэлэн гоо Хулан хатан

XIII зууны үеийн Монголын түүхийн сурвалжид гоо үзэсгэлэн эмэгтэй хүний эрхэм нандин чанарын бэлэг тэмдэг болгон олонтоо гэмдэглэгдсэн нэгэн хүн бол Чингис хааны бага хатан Хулангоо юм. Хулгана жилийн намар/1204/ Хар талын үзүүр нэрт газар Мэргид /*/ аймгийн Тогтоабухатэй Чингис хаан байлан, Сайрь хээр хэмээх газар Мэргид аймгийн үлдэгдэл хүчийг эцэслэн дарав.
 Увас мэргэдийн тэргүүн Дайр-Усун найрамдахыг эрмэлзэж өөрийн Хулан нэрт гүнжийг Чингис хаанд хатан болгож өгчээ. Энэ тухай «Монголын нууц товчоо»-нд «Мэргид иргэнийг эзлэхэд Увас мэргэдийн тэргүүлэгч Дайр Усүн гэгч хүн «байлдах саналгүй гэж» өөрийн охин Хуланг Чингис хаанд үзүүлэхээр авчирч явтал, замд тохиолдсон монгол цэрэг

Ухаант хатан Есүй

Монголын түүхэнд хань нөхөр, хаан эзэндээ тусалсан хатад цөөнгүй байдгийн заримыг түүх сударт тэмдэглэн үлдээсэн байдаг бөгөөд тэдний нэг нь эзэн Чингисийн хайрт хатан Есүй юм.
  Есүй Татар аймгийн Их Цэрэн гэдэг хүний охин бүлгээ. 1202 оны намар Чингис хаан татарын олон аймгийг Хадан Нөмөрөг гэдэг газар хиар цохих үед Есүй олзлогдсон юм.
   <<Монголын нууц товчоо>> - ны тэмдэглэлийг үндэслэвэл Татар аймаг Чингис хаанд дийлэгдэж, бүх аймаг нь эзлэгдэсний дараа Чингис хаан Есүгэн гэдэг үзэсгэлэн гоо охиныг олзолж таалахад, тэр охин өөрийн эгч Есүйг гоо сайхан төрснийг нь Чингис хаанд айлтгаж: <<...хаан хүнд зохилдох гоо бөлгөө>> гэж магтасныг нь Чингис хаан сонсоод, хүмүүс илгээн Есүйг авчруулжээ/1/.

Shortcut вируснээсээ хэрхэн ангижрах вэ?

Таны бүх файл болон хавтас гэнэт л харагдахаа болиод зарим нэг байгаа хавтасруугаа хандхаар нээгдэхүй байна уу. Тэгвэл та битгий сандар. Энэ нь тийм ч сонин гайхаж сандраад байх үзэгдэл биш бөгөөд таны файлууд устаж үгүй болоогүй бөгөөд зүгээр нуучихсан байгаа. Яагаад нуучихсан байна гэж хэлсэн бэ гэвэл таны компьютер болон зөөврийн диск Shortcut хэмээх вирусээр халдварлагдсан хэрэг л дээ.


Вируснээс үүссэн shortcut файлууд

Баяд ёсноос ...

Олон зуун жил Монголын нутагт нүүдэллэн амьдарсан баядууд XVII зууны эхээр одоогийн Увс аймгийн Зүүнговь, Тэс, Малчин, Хяргас сумын уулс ус, говь хангай жигдэрсэн нутагт суурьшин амьдарцгаажээ. Баядууд нь ингэж нэгээс нөгөөс шилжин нүүдлэн явахдаа өөрийн гэсэн соёл, ёс заншил, зан үйлийн өвөрмөц хэв загварыг бий болгож одоо ч түүнийгээ уламжлан хадгалсаар эдүгээг хүрчээ. Эдгээр ёсонд:

• Хүндлэх ёс: Мэнд мэдэх, хүндэтгэж зочлох

• Ураг төрөл, өрх гэрийн ёс: Худ ураг барилдах, гэр бүл ахуй доторх ёс, гэрийн зай ашиглалт, суух суудал хөдөлмөрийн хуваарь дахь ёс горим

• Хүүхэдтэй холбогдох ёс: Төрөх, зан үйл, хүүхдийн угаалга, өрлөг авах ёс, гэрийн хүмүүжил олгох ёс, хүүхэд үрчлэх ёс

• Нүүдэл суудлын ёс

• Хурим найрын дэг ёс

• Цагаалах зэрэг ёсууд багтдаг.

Notebook-ны цэнэгийг хэрхэн хадгалах вэ?

Алхам 1:
Шаардлагагүй олон тоног төхөөрөмжүүдийг үргэлж компьютертаа залгахаас зайлс хийх. Тэр дундаа нэмэлт гэрэлтүүлэгтэй MP3, MP4, зөөврийн хатуу диск, нэмэлт хулгана, вэб камер мөн бусад USB оролттой тоног төхөөрөмжүүд нь таны батерейг маш түргэн хугацаанд дуусгадаг бөгөөд тэр тусмаа бүгдийг нь нэгэн зэрэг ажиллуулсан тохиолдолд батерейны цэнэгээ удаан барихад муугаар нөлөөлдөг байна.

Зураг түүх өгүүлнэ

1915-1925 оны орчмын сонирхолтой гэрэл зургуудыг эрхэм таньд толилуулж байна. Энэ хугацаа бол Манжийн дарлалаас ангижирч, Богд хаан Монгол улсыг тунхагласан, Орос, Хятадын тохиролцоогоор Хятадын өөртөө засах орон болсон, Барон Унгерн гамингуудыг хөөсөн, Ардын хувьсгал ялсан гээд олон үйл явдал өрнөсөн үймээнт он жилүүд байсан билээ.

Монгол улсын ерөнхий сайд т.Намнансүрэн засгийн газрын төлөөлөгчидийг тэргүүлж 1913 оны 10 сараас 1914 оны 1 сар хүртэл Хаант оросын нийслэл Петербург хотод айлчилсан нь

Вансэмбэрүү цэцэг

Вансэмбэрүү нь ихэвчлэн 3000 метрээс өндөрт уулын таг царман дундах хад асганд хосоороо ургадаг, 15 см-ээс 1 метр хүртлэх өндөр, бүдүүн иштэй, захаараа олон хурц шүдлэгтэй, гонзгойвтор навч нь шилбээ дагасан далавч үүсгэсэн дэлбэгэр том цагаан дэлбээтэй цоморлигийн голдоо балчир хүүхдийн зулай адил зөөлөн бүлээн хүрэн толгойтой цэцэг. Цэцгийн голч 10-15 см. Найрлагандаа алкалиод, флавонойд, сапонин, кутарин, зүрхний глюкозидтай. Монголд нөмрөгт банздоо, байгалийн банздо, дорогстайн банздоо гэсэн гурван зүйлийн Вансэмбэрүү байдаг аж. Манай орны Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар маш ховорхон тархан ургадаг. Энэ ургамалд эр, эм бэлэг хамтдаа байрладаг, хос бэлэгтэй нэг гэрт ургамал. Үрээр үржихдээ муу. Өөр хоорондоо 10-20 метрийн зайтай ургах бөгөөд үүний нууц нь өнөөг хүртэл тайлагдаагүй байна.