Үндэсний их баяр наадмын мэндийг хүргэе


Монгол нутгийн анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жилийн ой, Үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөний 100 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Үндэсний их баяр наадмын халуун дотно мэндчилгээг миний эрх чөлөөний талбарт зочлон буй та бүхэндээ өргөн дэвшүүлье...

Бахархах түүхтэй Монгол улсын төрийн голомтыг залгамжлан бадрааж, баатарлаг замналтай ард түмний тулганы галыг өөдөө өрдөөсөн, хүчирхэг үндэсний үр удам та бүхний маань санаж хүссэн сайн үйлс бүхэн тань дэлгэрэхийн өлзий билэгтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Нар огшоосон хөх мөнх тэнгэрийнхээ дор
Хур тоссон хөрст ногоон газар нутагтаа
Мэлмий, оюунаа баясган, сэтгэлийн цэнгэлийг эдэлж
Монгол төрийнхөө наадамд тавтай сайхан наадаарай

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.