Та усыг ид шидтэй гэдэгт итгэх үү?

1956 онд зүүн өмнөд Азийн бүс нутагт бөөнөөр устгах зэвсгийн хаалттай лабраторид нэгэн хачирхалтай зүйл болсон юм. Энэ зэвсэг ямар шинж чанартай байх талаар мэргэжилтнүүд нэгэн нууц зөвөлгөөний үеэр хэлэлцэж маргаан өрнүүлж байж гэтэл зөвөлгөөн гэнэт тун санамсаргүйгээр зогссон юм. Зөвөлгөөнд оролцож байсан бүх хүн хоолны хордлого нь маш хүнд хэлбэр гэсэн оноштойгоор яаралтай эмнэлэгт хүргүүлжээ. Хамгийн гайхалтай нь савтай уснаас өөр ямар хоол ундны зүйл ширээн дээр байгаагүй гэнэ. Усыг шалгаж үзэхэд ямар ч хортой зүйл илэрсэнгүй. Тайлан илтгэлд ердийн уснаас болж хүмүүс хордсон гэж бичсэн байна.

Тиймээ энд нэг но байна. Энэ ноог олж харсан хүн бол Японы Иокогамийн хүрээлэнгийн мэргэлжилтэн эмч Масару Эмото бөгөөд тэрбээр анх удаагаа усыг сонирхолтой талаас судалсан юм. Дэлхий дээрх хамгийн өргөн тархсан атлаа хамгийн нууцлаг бодис нь ус юм. Хүний биеийн мах бодийн ѕ нь ус юм. Мөн дэлхийн үүслийг ч устай холбон тайлбарладаг. Химийн хэлээр ус гэдэг маань устөрөгчийн 2, хүчилтөрөгчийн 1 молекуль юм. Энэ бол химийн найрлага юм.

Гайхалтай туршилт:

Доктор Эмотогийн хийсэн нэгэн сонирхолтой туршилтыг сонирхуулъя. Тэрбээр 3 шилэн саванд будаа хийж усаар дүүргэсэн байна. Тэгээд сарын турш өдөр бүр эдгээр 3 шилэндээ өөр өөр үг хэлж байж нэгдэхэд нь баярлалаа, хоёр дахид нь чи тэнэг, гурав дахид нь огт анхаарал тавьсангүй. Ингэхэд сарын дараа нэг дэх шилтэй будаатай ус таатай үнэр гарган исч эхэлсэн бол хоёр дахь шилтэй нь харлаж, харин ямар анхаарал тавиагүй гуравдахь шилтэй нь ялзарч эхэлсэн байна. Энэ туршилтан дээрээ тулгуурлан эд зүйлс, хүний хэлсэн ярьсныг эмзгээр хүлээж авч багаа юм чинь амьд хүмүүс бие биедээ халамж анхааралтай хандах нь хичнээн чухал болохыг харуулж байна. Тэрээр ус бол хүний бодол санаанд хариу өгөх чадвартай бөгөөд ердийн шингэн бус маш мэдрэмтгий амьд биет гэж тодорхойлсон. Тэрээр усны талаар маш олон туршилтыг хийж байжээ. Жишээлбэл: хөгжмийн өсгөгчийн хажууд устай сав тавиад Бетховен, Моцартын симфоныг сонсогосон байна. Ингэхэд зөв хэлбэртэй гоёмсог цацрагтай талстууд үүсчээ. Харин хүнд рок хөгжим сонсогосон ус хурц үзүүртэй эмх замбараагүй аймаар талст үүссэн байна. Гайхалтай байгаа биз.

Мөн нэрмэл устай шилийг утсаар уян гар утсандаа зүүсэн байна. Ингээд дугаар оруулан нэг тийш залгаж энэ үйлдлийг 10 удаа давтсаны дараа усны бүтцийг томруулдаг шилээр харав. Цахилгаан магнетийн өөрчлөлт орсон усны бүтэц өөрчлөгдөж дэлбэрэлтйин дараах галт уул шиг хэлбэр дүрстэй болсон байжээ. Гэтэл бидний бие организ маань бараг тэр чигээрээ ус, ингэхээр утсаар ярих үед маань ямар өөрчлөлт гардаг гэж та бодож байна.

Ус + Мэдээлэл = Шинэ шинж чанартай /Химийн найрлага өөрчлөгдөхгүй/

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.