Систем ачааллах үеийн цэсний сонголтыг өөрчлөх

Үйлдлийн системийг нэг компьютерт хэд хэдийг суулгаад хооронд нь шилжин ажиллаж болдог. Тэр тохиолдолд процессор ачааллаж эхлэхдээ VGA, CPU, RAM, бусад device-уудаа дэс дараалан шалгасны дараа аль үйлдлийн системээр ажиллахаа сонгох шаардлагатай цэс харуулдаг. Энэ цэсээс сонгогдсон систем цаашид процессорыг удирддаг. Гэтэл зарим тохиолдолд цэсд нэр нь байгаа мөртлөө сонгохоор ажилладаггүй болчихсон хэсэг байдаг. Ийм болдог шалтгаан нь програм суулгах явцдаа алдаа гаргасан, дутуу суулгасантай холбоотой.

Нэгэнт ажиллахгүй байгаа бол түүний нэрийг цэснээс хасах нь нүдэнд эвтэйхэн харагдахаас гадна процессор ачааллах замд саадгүй болно. Үүний тулд boot.ini файлыг засах хэрэгтэй. Энэ файл ихэвчлэн C гэж нэрлэгдсэн локаль дискт байрладаг. Гэхдээ үндсэн тохиргоог өөрчлөөгүй л бол ил харагддаггүй. Яг энэ зорилгоор бүгдээрээ "Control Panel"-ийг нээе.


Эндээс "Folder Options"-ийг сонгоно.

Хоёр дах хавтас болох "View"-ийг сонгоно.

Нээгдсэн цонхны дунд хэрд байгаа жагсаалтаас "Show hidden files and folders", "Hide protected operating system files" гэсэн хоёр сонголтын урд байгаа тэмдгийг хүчингүй болгоно. Үүний дараа "C" локаль дискээ нээгээрэй.

"boot" гэсэн нэртэй файл харагдаж байна уу? Түүнийг "Notepad" програмын тусламжтайгаар нээгээд хэрэгцээгүй болсон мөр бичлэгийг устгаарай. Устгах боломжтой мөр бичлэгүүд нь нэгэн хэв загвартай бөгөөд нийт бичлэгийн доод мөрүүдэд байрладаг.

Энд нэг зүйлийг анхаараарай! Хэвийн ажилладаг аль нэг үйлдлийн системээ үндсэн сонголт болгож тэмдэглэхийн тулд "default" гэж эхэлсэн мөрөн байгаа "partition"-ний ард байгаа тоог үндсэн сонголт болгох "partition"-ний ард байгаа тоотой тохирч байгаа эсэхийг хянаарай! Энэ файлаа хадгалах команд өгснөөр ажил маань дуусна. Буруу байх вий гэж хаширлах үүднээс энэ файлынхаа хуучин хувилбарыг өөр газар давхар хуулж хадгалах нь илүүдэхгүй шүү.

Энд хүртэл хийсэн ажлын зорилго маань "boot.ini" файлыг засварлах байсан бөгөөд үүнийг өөр нэгэн аргаар хэрхэн хийж болдгийг бас үзье. "Control Panel"-аас "System"-ийг сонгоно.

Нээгдэх цонхноос дөрөв дэх хавтас болох "Advanced"-ийг сонгоно. "System Properties" цонхны доод хэсэгт "Startup and Recovery" хэсгийн "Settings" товхыг дарна.

Үүсэх цонхны "Edit" товхыг дарвал бидний засварлах гээд байгаа "boot.ini" файл шууд нээгдэнэ.
"Startup and Recovery" цонхны "Time to display list of operating systems" сонголтын ард байгаа 30 секунд нь процессор ачааллаж эхлэх үед үүсдэг цэсээс сонголт хийхэд хүлээх хугацааны дээд хязгаар юм. Үүнийг хэрэглэгч өөрийн тайван, эсвэл адгуу зандаа тааруулан өөрчилж болно оо :-).

1 comment:

  1. hi. bi hediigeer computer baga zereg meddeg ch gesen eniig meddegui bsan yum bna. medej avlaa. bayarlalaa. amjilt.

    ReplyDelete

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.