Монгол угсааны ястанууд - Баяд

Баядын угсаа гарал: Монголын Баяд ястны эртний өвөг дээдэс нь XII-XIII зууны үед Баягуд аймгаас сурвалжтайн дээр Сэлэнгэ мөрний зүүнтэйх тал газар сууж агсан Жида Баягуд, Хээрийн Баягуд нь жинхэнэ монгол угсаатай гэж үздэг. Баягуд аймаг нь Монголын эзэнт гүрний үед түүний бүрэлдэхүүнд оролцож яваад хожим нэг хэсэг нь Зүүн монголын халх, өвөр монгол болон ойрад монголын дөрвөд зэрэг ястны бүрэлдэхүүнд оролцох болсон байна. Мөн Баядын дотор дараах яс бий. Үүнд: Шангас, Борлууд, Харнууд, Цагаагчууд, Тайж нар, Цагаанууд, Тахианар, Ногоон тугийнхан, Бүлчинжасынхан, Хошууд, Булгадар, Харгачууд, Галзат шарнууд, Хасгууд, Бүрдүүд, Хотдууд, Чооно, Шаазгай, Цорос, Тонгорууд, Барлагууд, Торгуудууд, Тавнангууд, Салдан долоон, Сарагжин долоон, Чамхин, Баарингууд, Баяд зэрэг болно. Одоо баядууд Дундговь, Дорнод, Увс зэрэг аймгийн зарим сумдад аж төрж байна. Баядууд нь эртнээс нааш мал аж ахуйг голлон эрхэлж ирсний дээр ардын баатарлаг туульс, бүжиг биелгээ зэрэг язгуур урлагийн талаараа ихээхэн алдартай юм.

Баядын үүслийн тухай домог: Баядын доторх яс омгуудын дотроос ноёлох яс нь Цорс юм. Цорс овог яс болсныг Увс аймгийн Хангилцгийн гол дахь Баядын түмэн баяр гүний хошууны Раашзалан гэдэг хүнээс А.А.Бурдуков гэдэг хүн тэмдэглэн авсныг доор сийрүүлэв.

Г.Мөнхцэцэг : Битгий урваарай миний хүү

Хаанаас ирснийг нь мэдэхгүй
Хачин янзын амьтан минь
Хүзүүндээ зүүж эрхлүүлсэн
Хуруун чинээхэн бурхан минь
Үсээ цайтал хүлээсэн хөгшид
Үр минь чамайг авчрах гэж
Холын холд одоцгоосон
Гоёх насаа өөрөөсөө ч харамласан эжий минь
Ганцхан өглөөний нарнаар эмээ болж угтсан юм шүү чамайг
Чарлахаас өөрийг мэдэхгүй ирсэн чамайг
Цас бороонд бүгдээрээ сонссон юм шүү

Сүүлчийн хорчин

Умар зүгээс Бээжин хотыг зорих хөл хөдөлгөөн нэн их нэгэн том замыг тосон мэхэлзэж , үдэн гэдэлзэх олон олон хот тосгодын нэг нь зам руу харсан өнгөн талаа пааландан гял цалаар гийлгэсэн атал ар нуруу нь ачаа даахаа алин цагийн больж, өтөлсөн хөгшин илжигний атираат нуруу шиг өмгөр умгар шавар тагзнуудаас бүрддэг Тайвас хэмээх нэвсгэр хот бөлгөө. Түүхийн шарласан хуудсуудыг сөхөн үзвэл өмнө зүгээс хүний олноор түрэх хятад иргэдийг махир сэлмээр тосож цөс ихт хурдан морьдын хар эрчээр үлдэн хөөж хэрэмнийх нь чинадад оруулаад “Дахиад наашаа хоншоороо цухуйлгаарай та нар” хэмээн мянга мянган жил аашилж явсан агсамхан эрсийн хээр тулсан тулгын гурван чулуутай , тэр дундаас манарах амьд халуун утаат нутаг байж энэ Тайвас.

Чимээгүй хайр

Гэр бүлийн уламжлалаа бодоод охиноо ядуу хүнтэй амьдарвал насан туршдаа зовно гэж үздэг учраас эцэг эх нь охиноо найз залуутай нь уулзуулж учруулахыг хориглодог байлаа. Гэр бүлийн шахалт дарамтаас болж хайртай хос цаг үргэлж л муудалцана. Охин найз залуудаа дэндүү хайртай ч түүнээс цаг үргэлж "Чи надад тэгээд хэр их хайртай юм бэ?" гэж асууна. Харин залуу үг дуу цөөтэй учраас уурыг нь тэр дор нь л хүргэж орхино. Гэр бүлийнхээ асуудлаас болж охин түүнд байнга л уурлах боловч найз залуу нь дуугүй л байдаг байлаа. Хоёр жилийн дараа залуу сургуулиа төгсөж, гадаадад үргэлжлүүлэн суралцахаар болов. Явахынхаа өмнө найз охинтойгоо уулзаж "Би үг хэлэхдээ тийм сайн хүн биш л дээ. Гэхдээ би ганцхан зүйлийг л мэдэж байна. Би чамд хайртай. Хэрэв зөвшөөрвөл үлдсэн амьдралаа надтай хамтдаа өнгөрүүлээч? Гэр бүлийн чинь төлөө чадах бүхнээ хийхээ амалъя. Надтай гэрлээч?" гэжээ. Охин ч зөвшөөрч, залуу хэлсэн үгэндээ хүрэх нь нэгэнт тодорхой болсон тул эцэг эх нь ч арга буюу гэрлэхийг зөвшөөрч тэд сүй тавьжээ. Өдөр хоног өнгөрсөөр л ... Охин ажлаа хийж, залуу үргэлжүүлэн суралцсаар л ... И-мэйл болон утсаар харилцах нь хэдийгээр тэдэнд хэцүү байсан ч хайрынхаа төлөө тэмцсээр л байлаа.

Цуурай

Найм ес орчим настай хүү эцгийн хамт ууланд аялж явжээ. Гэтэл хүү гэнэт хальтран унаад өвдсөндөө болон “ёо ёо” гэж орилжээ. Гэтэл дуу нь цуурайтан эргэн сонсогдожээ. Хүү хэн нэгэн бас “ёо ёо ” гэж орилохыг сонсжээ. Өмнө нь ийм зүйлтэй огт тааралдаж байгаагүй тул гайхан: “Чи хэн вэ”гэж хашгирав. Хариу ч тэр дороо ирлээ. “чи хэн вэ?” Харин хүү бухимдан: “хулчгар” гэв. Хариу бас л ижилхэн: “Хулчгар ” гэж ирэв. Хүү аавдаа: “Ааваа энэ чинь одоо юу болоод байгаа юм вэ би ойлгохгүй байна.” гэв Аав нь: “миний хүү сонсож бай” гээд, “Бүх юм сайхан” гэж хашгирав Уулнаас ирэх дуу нь эргээд “Бүх юм сайхан” гэв. Аав: “Би чамд хайртай” Уулнаас ирэх дуу: “Би чамд хайртай” Хүү гайхсан хэвээр сайн ойлгоогүй байлаа. Үүнийг харсан аав нь: “Үүнийг цуурай гэдэг юм. Гэвч амьдрал үнэндээ яг цуурай шиг байдаг. Чиний хэлсэн, хийсэн бүр чинь эргээд чамд тэр хэвээр тусдаг. Амьдрал бол бидний өөрсдийн хийсэн, хэлсний цуурай мөн билээ. Амьдралыг сайн сайхан байлгаж, муу муухайгаас цэвэрлэхийг хүсч байгаа бол өөрийнхөө сэтгэлийг сайн сайхан байлгаж, муу муухайгаас цэвэрлэх хэрэгтэй. Бусдыг өрөвч, зөөлөн байгаасай гэж хүсч байгаа бол эхлээд өөрөө өрөвч зөөлөн байх хэрэгтэй. Амьдрал гэдэг чи түүнд юу өгнө, эргээд яг түүнийг чамд өгдөг жамтай”. гэж хэлжээ.