Фэйсбүүкчдийн заавал мэдэх долоон тохиргоо


Нэг: Найзуудынхаа хаягийн жагсаалтыг ашигла /friend list/ Танд хэрвээ олон найзууд байгаа бол тэднийг хооронд нь ангилах боломжтой. Жишээ нь их сургууль, ажил, гэр бүл, найзууд, гэх мэт ангилж болно. Энэ нь дараа хайлт хийхэд хүртэл амар болно.

Хоёр: Өөрийн мэдээллээ бусдаас нуух Та өөрийн хувийн мэдээллээ хэнд үзүүлэх, юуг үзүүлэхээ шийдэх боломжтой. Ингэхийн тулд Privacy Settings Profile Information-руу ороод About me-н хойно байрлах тохиргоо руу ороорой. Хэрвээ зөвхөн найзууддаа үзүүлэх бол Only friends эсвэл хэсэг бүлэг хүмүүст үзүүлэхгүй гэвэл Customise-г дарах хэрэгтэй. Ингээд гарч ирэх нүүрний доод нүдэнд нь тухайн хүний и-мэйл эсвэл нэрийг нь бичээрэй.


Гурав: Өөрийгөө хайлтын системээс устга Мэдээж хэн нэгэн таны нэрийг хайлтын системээс хайгаад олчихдог, хэн хүссэн нь таны хаягийг мэдэх нь утгагүй. Тиймээс өөрийгөө хайлтын системд харагдуулахгүйн тулд Privacy Settings-Search гэж ороод Everyone тохиргоог Only friends болгоорой. Ингэснээр зөвхөн найзууд тань танийг хайсан тохиолдолд гарч ирэх болно.

Дөрөв: Өөрийгөө Google-ээс устга Privacy Settings-Search гэж орохоор Public Search Result гэсний хойно Allow нүдийг чагталсан байгааг та олж харна. Энэ нь бусад хайлтын системээр таныг хайвал таны мэдээ мэдээлэл гарч ирнэ гэсэн үг. Тиймээс өөрийгөө хамгаалах үүднээс тэд нүдний чагтыг арилгах хэрэгтэй.

Тав: Зураг, видеогоо нууцлах Та өөрийн зурагнаас гадна бусад найзуудынхаа зурагнуудыг хүртэл нууцлах боломжтой. Найзуудын чинь тавьсан зарим зурагнууд таныг эвгүй байдалд оруулж болох шүү дээ. Үүний тулд мөн Profile Information-г дар. Ингээд та хүссэн тохиргоогоо хийж болох юм. Photos and Videos of Me, Posts by Friends зэрэг тохиргоонуудыг тохируулснаар өөрийн болоод өрөөлийн оруулсан зурагнуудыг зохицуулах боломжтой болно.

Зургаа: Цомгоо хамгаал Фото цомгоо бүх хүмүүс харуулахыг хүсэхгүй бол Photo albums руу орж тохируулга хийгээрэй.

Долоо: Ёс бус хүмүүсээс өөрийгөө хамгаал Хэрэв хэн нэгэн хүн таны зурагнууд дээр муу муухай комментууд бичиж, ёс бус авир гаргах аваас тэрхүү хүмүүс таны фэйсбүүк рүү орох эрхийг хаах буюу ямар ч тохиолдолд тэр хүн таны фэйсбүүкт дахин элдэв янзын юм бичиж чадахгүй болгож болно. Ингэхийн тулд Privacy Settings руу ороод Block list –г дар. Ингээд та гарч ирэх нүүрэнд тухайн хүний и-майл хаяг, нэрийг нь бичихэд л болно.

Эх сурвалж: www.sensatsimedee.mn

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.