GoGo больё оо !!!


"GoGo Share үйлчилгээг ашигласнаар Та ХЯЗГААРЛАГДМАЛ байдлаасаа ангижирч Интернетийн ХЯЗГААРГҮЙ ЭРХ ЧӨЛӨӨГ мэдрэх болно гэдэгт бид итгэлтэй байна" энэ тэр гэсэн сүржин уриа байрлуулчихсан хэрнээ хэрэглэгчидээ хэзээд үл хүндэтгэдэг GoGo сайтын хамт олон больмоор юмоо. Технологийн шинэчлэлт хийж буй нэрээр хэрэглэгч биднийг байрлуулсан файлуудыг дур мэдэн усгадаг үйлдэл нь нэг бус удаа давтагдлаа шүү дээ. Хэрвээ байн байн устгах байсан юм бол шэр үйлчилгээгээ байлгах ямар шаардлага байнаа. Хэрэглэгчид бид нар бас тодорхой хэмжээний төлбөрөө төлж байгаа болхоор тэр хэмжээндээ таарсан эрхийг ядаж эдлэх ёстой гэж бодож байна. 200mb хэмжээтэй 1 файл байрлуулах үнэ 550₮ байдаг. Тэгэхлээр 10 файл 5500₮, 100 файл 55000₮ гээд бодохлээр бас л багагүй төлбөр төлж байгаа шүү дээ. Ер нь тэгээд ч энэ ГоГо шэр шиг байн байн техникийн шинэчлэлт хийж буй гэсэн нэрийдлээр хэрэглэгчдээ үл тоодог, байрлуулсан файлуудыг нь юу ч үлдээлгүй усгадаг дампуурсан шэр дэлхий дээр өөр хаана ч байхгүй шүү дээ. Миний бие Hotfile, Raphid – ийн шэр үйлчилгээг мөн адил ашигладаг бөгөөд ашиглаж байх 5 жилийн хугацаанд лав л ингэж GoGo шэр шиг дампуу зан одоо болтол гаргаагүй л юмдаг.

1 comment:

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.