Д.Равжаагийн сургаал үгс

Нохой ч бол сүүлтэй нь сайхан
Гуйранч ч бол журамтай нь сайхан.

Арслан баатар ч галаас цочдог
Хүн сайн ч нэг юманд гэнэддэг.

Алдартай хулгайчийг явбал шөнө байтугай өдөр ч хардана
Атаач хүнийг мэдвэл муухай байтугай сайхан загнавч үл үнэмшинэ.

Унасан морь гижигээ хүрвэл эс үргэвч өшиглөх
Удаан ханилсан нөхөр уураа хүрвэл эс ноцолдовч хэрэлдэх.

Дайсны дэргэд амрагаа битгий магт
Амрагийнхаа дэргэд дайснаа бүү нуу.

Шударга хүний зан нь бүдүүн,үг нь эрс
Шунахай хүний нүд нь хомхой,үг нь тэнэмгий.

Баяссан бүгд тусыг эрнэ
Гомдсон бүгд хорыг эрнэ
Уургач морио удаан битгий уна
Учирсан нөхөртөө уйдах үгс бүү хэл

Мэдэвч нуудаг, чадавч тусалдаггүй,
Асуувч хэлдэггүй,ававч ханадаггүй,
Аргадавч баясдаггүй тийм хүмүүст
Бузгай эрдэм хичнээн байвч усгүй газрын ногоо мэт хүртэмжгүй тул бушуу холд.

Авах хүнд хэрэгтэй үг хатуу ч бол яруухан
Орхих хүнд зөөлөн үгээр өгүүлэвч уйддаг

Зөв сэтгэлтэй хүн буруу үгийг ч бол хүлцэнэ
Буруу сэтгэлтэй хүн зөв үгийг ч хардана

Ханилах тусмаа ганц зантай
Асуух тусмаа үнэн үгтэй
Дээдсийг хүндэлж адис ачийг хүртэх
Дордсыг ачилж буян ерөөлийг олох
Мал гэж махарч насаа барахгүй
Нэр гэж нэхэж сүнсээ барахгүй хүнийг
Буянт нөхөр,сайн хувьт хэмээжээ.

Буян сайтай хүнд бурханы туяа тусдаг
Нойтон чийгтэй газраас ногоо жимс ургадаг.

Өөдгүй үг хэлэх гэвэл үхсэн хүн шиг дуугаа хорь
Өөрт тустай үгсийг амны уншлага мэт давтаж яв.

Энэ бие зээлийн байшин мэт
Энэ нас зүүдний үзэгдэл мэт

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.