Хайрлахсан

Үнгэчих вий гэж үнсэхээс айхдаа чамайгаа зөөлөн зөөлөн үнсэж хайрлахсан
Үргээчих вий гэж чанга ярихаас айхдаа чамдаа хайртай гэж зөөлөн зөөлөн хэлэхсэн
Өвтгөчих вий гэж тэврэхээс айхдаа чамайгаа зөөлөн зөөлөн тэврэхсэн
Өөр хүнийх болчих вий гэж айхдаа чамайгаа харамлан харамлан таалахсан

Үйл үйлээ дагадаг шиг чамайг л дагаж чамайгаа л дагуулж амьдрахсан
Үхэх төрөхийн дундах өчүүхэн энэ л цаг хугацааг чамтайгаа л хамт туулахсан
Маргах вий гэж айхдаа чамдаа зөөлөн зөөлөн шивнэхсэн
Мартах вий гэж айхдаа чамтайгаа үргэлж үргэлж хамт байхсан
Магадгүй хаяад явчина гэж айхдаа чамайгаа зөөлөн зөөлөн үнсэж байхсан
Маш их хүссэндээ чамайгаа өвтгөчих вий гэж зөөлөн зөөлөн таалахсан
Хилэн хар үстэй шанхы чинь задгайлж нүдийг чинь ширтэхсэн
Хичнээн үнссэн ч уйдамгүй уруулыг чинь зөөлөн зөөлөн озохсон

Арга билэг шиг эвлэж ураг төрөл шиг чамтайгаа л хамт амьдралыг туулахсан
Амь сэтгэл хоёр шиг бие биенээсээ зүүгдэж өчнөөн өчнөөн жил амьдрахсан
Төөрөг тавилан хоёрыг сүлбэж төрсөн хоёр биеэрээ л учрахсан
Төгсгөл үгүй жаргалдаа өчнөөн өчнөөн жилээр жаргахсан

Буян заяандаа эвлэлдэж бурхан ч атаархмаар чамтайгаа л жаргахсан
Бусдын нүдэнд атаархал төрүүлж чамаараа л гоёж алхахсан
Сүүдэргүй мөнхийн нартай газар учирч амь сэтгэлдээ хамт алхахсан
Сүүн залбиралд даатгаж мөнхөд ганцхан чамайгаа л халамжлахсан

Эрх буйдхан хээр талын тоос хүртээгүй цэцэгтэй чамайгаа зүйрлэж хайрлахсан
Эгшгийн дуун цагаан аялгуу шиг чамайгаа дуулан дуулан хайрлахсан
Гэгээн аялгуу сонсогдсон намуухан тал дундуур чамайгаа хөтөлж тэнгэрийн хаяаруу алхахсан
Гэрийн голомтондоо урьж үрдээ бүүвэйн дуу аялсан эх хүн болгохсон

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.