Японд яагаад автомашин зүүн гарын хөдөлгөөн баримталдаг вэ?

Дэлхийн ихэнх оронд замын хөдөлгөөнд автомашин баруун гар талаа барьж явдаг Харин Япон, Англи, Австрали, Энэтхэг зэрэг цөөхөн оронд зүүн гар талаа баримталж явдаг. Австрали, Энэтхэг аль эрт цагт Английн колони байсан орнууд . Тэгэхээр энэ 2 орон Английг дагаж машин техник зам нь зүүн гар талаа барьж явдаг болсон нь тодорхой. Харин Япон яагаад зүүн гар талаа барьж явдаг болсон вэ?

Мэйжигийн их шинэчлэл (1868он)-ийн дараа Япон улс төмөр замаас эхлэн бусад олон салбарт Англиас хэв загвар авсан гэдэг. Харин автомашины хувьд арай өөр. Зам дээр зүүн гар талаа барьж явдаг болсон нь Мэйжигийн шинэчлэлээс бүр эртнээс улбаатай . Автомашин байхгүй цаг үед замаар морь тэрэг, хүн тэрэг, бас түүнчлэн хүмүүс зорчдог байсан. Замаар явах хүмүүсийн дотроос самүрай нар их л ихэмсэг дүр төрхтэйгээр алхацгаадаг байсан байна.Тэд нар заавал замын зүүн гар талыг барьж явдаг байсан гэдэг.

Самурай нар замаар алхахдаа зүүн гар талаа барьж явдагт шалтгаан байдаг байж.Самурай хүн байнга сэлэм зүүж явдаг, мөн тулаанд орох байнгын бэлтгэлтэй байдаг. Сэлмээ зүүн гар талдаа зүүж явах бөгөөд ямар нэгэн тохиолдол гарахад маш хурдан сэлмээ гаргадаг. Тэгэхээр зүүн гар талдаа зүүсэн сэлмэндээ хурдан хүрэхийн тулд хүн байхгүй тал руугаа буюу замын зүүн тал руу шахаж явдаг байсан байна.Эсрэг талаас ирж яваа морин тэрэг юмуу хүмүүс самүрай нартай мөргөлдөж тулгараад байхгүйн тулд бас л зүүн гар талаа барьж явдаг болжээ. Ингээд Мэйжигийн 33-р он буюу 1900 онд хүмүүс ч, автомашин хөсөг тэрэг ч зүүн гар талаа барьж замаар зорчиж байх шиидвэр албан ёсоор гарсан байна. Зөвхөн автомашин зүүн гар талаа барьж явж байх шийдвар Шёовагийн 25-р он буюу 1950 онд гарсан байна.

1 comment:

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.