Эх үрсийн баярын мэндийг хүргэе


Дэлхийн хүмүүний хувь заяаг бүрдүүлсэн монголчууд бид эзэн Чингис хаанаараа овоглож, өргөн уудам нутгаараа хаяглаж, өгөөмөр баян байгалиараа амьдралаа залгуулдаг, хосгүй оюунлаг, зочломтгой зантай, дэлхийн эзэд болсон хүмүүн билээ.

“ЭХ ОРНЫ МИНЬ ИРЭЭДҮЙН ЭЗЭД БОЛОХ ЦОВОО БЯЦХАН ҮРСДЭЭ
ЭЖИЙ ХЭМЭЭН ДУУДУУЛАХ АЗТАЙ ТӨРСӨН БҮСГҮЙЧҮҮЛДЭЭ
ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ. САЙХАН БАЯРЛААРАЙ”

Little human planet



Английн BBC children сувгийн бүтээл болох “Little Human Planet” нэртэй нэвтрүүлэг нь дэлхийн олон орны янз бүрийн хүүхдүүдийн амьдран буй орчин байдлыг харуулдаг бөгөөд дээрх дугаараар нь Шүрээ нэртэй Монгол охин маань аав ээж гэр орондоо хэрхэн туслаж буй тухай харуулах болно.

Ц.Бавуудорж - Зүүдэлж жаргах амраг

Харцыг чинь санаад би хайлан дурсдаг
Хайрын чинь туяанд дуулан сэргэдэг
Буурцган зүрхэндээ хоёулаа байдаг
Бусдын тэвэрт чи минь жарга даа

Зүсийг чинь санаад би уяран дурсдаг
Зүрхийг чинь хөглөе гэж зүүдэлж сэрдэг
Өөрийг чинь хайрлаад цалгиж яваа
Өрөөлийн энхрийлэлд чи минь жарга даа

Эрхэм төрхийг чинь би эргэн дурсдаг
Энэхэн заяандаа хааяа гуньдаг
Энхэрхэн зүрхийг минь хөглөж ирсэн
Энхрий чамдаа дэндүү даслаа

МУГЖ Ж.Нансалмаа - "Морьтон заяа"


Улсын баяр тэр дундаа хурдан морь гэхлээр л моринд дуртай моринд хайртай Монгол хүн бүр л суудлаасаа өндөлзөөд л огшоод ирдэг билээ. Тиймээс тэрхүү адуунд хайртай Монгол түмэндээ зориулаад олон сайхан морины тухай дууг амьдруулж “морины” Нансалмаа хэмээн алдаршсан Монгол Улсын гавьяат жvжигчин Ж.Нансалмаагийн дуулсан морины тухай сайхан дуунуудыг хүргэж байна.

Power DVD Ultra 3D


Дэлхийн хамгийн шилдэг DVD тоглуулагч болор Power DVD – ын шинэхэн Ultra 3D хувилбарыг хүргэж байна. Энэ тоглуулагчын хамгийн том давуу тал бол бүх төрлийн 3D видеог үзэх боломжтой бөгөөд танд байгаа видеог шууд 3D болгон үзэх боломжтой юм. Зөвхөн Blu-Ray, DVD гэлтгүй бусад MKV, FLV, 3GP, AVCHD, AVCREC форматуудыг уншина. Бичлэгийг чанарын өндөр түвшинд гаргах тус тоглуулагчийн өнгө үзэмж нь ч таньд таалагдах буйзаа.

5-р сарын 9: Ялалтын баяр

Дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулсан аугаа их ялалтын баярын мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Х.Лхагвасүрэн - Харангын Лхагва

Дууны формат: MP3 | Хэмжээ:

Монголын Рок попын ертөнцийн амьд домог болсон ган хоолойт дуучин бол Харангын Лхагваа гэдэгтэй хүн бүр санал нэгдэх байхаа. Тиймдээ ч Лхагваагийн дууг сонсон омогшиж, догдлож бас уярах дуртай хүмүүс олон байдаг ба тэрхүү сонсогчиддоо зориулаад дуучин маань өөрийнхөө хит болсон та бидний сонсох дуртай олон олон сайхан дуунуудаа багтаасан шинэ цомгийг гаргасан билээ. Энэхүү цомгийг миний эрх чөлөөний талбарт зочилдог нэгэн зочны хүсэлтийн дагуу орууллаа.

Batch програмчлалыг ашиглан вирус бүтээхүй

Анхааруулга: Batch програмчлал дээр бичигдсэн ямар ч код нь таны компьютерт аюул учруулж болох вирусны төрлийг агуулсан байдаг тул анхаарах хэрэгтэй бөгөөд энэхүү кодыг зөвхөн мэдлэгийн журмаар ашиглахыг зөвшөөрөх ба ямар нэг хорлон сүйтгэх үйл ажиллагаанд ашиглахыг хориглоно.